"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл "Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл | Page 21

Зөвлөгөө 21
Нэр дэвшигч Баатаржавын МӨНХСОЁЛын зөвлөгөө

ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ ХҮН БҮРТ НЭЭЛТТЭЙ ЮУ?

Боломж нээлттэй, харин боломжийг ашиглах нь зөвхөн танаас шалтгаална. Тайланд, Франц, АНУ-д суралцсан намайг боломжтой айлын хүүхэд гэж боддог хүн цөөнгүй. Үнэндээ төсвийн цалинтай ээж минь картын барааны хүнд хэцүү үед гурван тэрсхэн хүүхдээ дотоодын сургуульд оруулж төгсгөсөн нь хамгийн том хөрөнгө оруулалт байсан юм. Чанартай суурь боловсрол эзэмшсэний ачаар би мөнгөгүй байсан ч дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж чадсан. Яг үнэндээ би урьдах ажлаа л сайн хийдэг байснаас бусдаас онцгой сэтгэдэг байсандаа тэтгэлэг авсан юм биш. Хичээлдээ, ажилдаа мэрийлттэй надад зөвлөж туслах, энд тэндхийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх сайхан сэтгэлтэй хүмүүс олон тааралдаж байсныг хэлэх хэрэгтэй. Нэг ёсондоо боломжууд өөрөө чамайг ангуучилж иртэл нь хичээлдээ, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Миний хамгийн сайн хийж чадсан зүйл бол боломж бүрийг алдахгүйг хичээж байсан явдал юм. Интернет, дэвшилтэт технологийн ачаар дэлхийн энтэй мэдлэг олж авах боломж улам бүр нээлттэй болсоор байна. Мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар мөрөөдлөө бүү хязгаарлаарай. Мэдлэгийн зуун болох энэ эрин үед амьдарч байгаа эрхэм дүү нар минь зорилгынхоо төлөө шантрахгүй зүтгэж чадвал дэлхийн хаана ч үнэлэгдэх өндөр боловсролыг олж авч чадна. Та бүхэндээ амжилт хүсье!

ТЭТГЭЛЭГ АВАХ ГОЛ ШАЛГУУРУУД:
Сургуулийн голч оноо чинь 3.5-аас дээш байхад тэтгэлэг авах магадлал өндөр. Хичээлээс гадна нийгмийн идэвхтэй, тэмцээн уралдаан олимпиадад ордог бол том давуу тал болно. Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл, сургуулиа төгсөөд эх орондоо болон дэлхийд юу өгч чадах хүн болохоо илэрхийлсэн эссе бичих нь бас маш чухал. Мэдээж чамайг сурлага сайтай, мэрийлттэй, бусдаас онцгой болохыг чинь баталсан багш эсвэл даргын тодорхойлолт онцгой үүрэгтэй. Энэ бүгдээс хамгийн чухал нь англи хэлний чинь мэдлэг буюу TOEFL, IELTS-ийн өндөр оноо юм. Харин магистрт сурах бол ямар мэргэжлээр сурахаас шалтгаалж GRE, GMAT гэсэн шалгалтуудыг бас өгнө. Нэг зүйл нэмж хэлэхэд аль болох шилдэг сургуулиудад л материалаа явуулаарай. Учир нь өндөр үнэтэй, дэлхийн шилдэг сургуулиуд авьяаслаг мундаг оюутнуудыг тэтгэлгээр татаж сургуулийнхаа нэр хүндийг өсгөх, өндөрт өргөх сонирхолтой байдаг. Дэлхий таны өмнө нээлттэй байна. Хичээгээрэй залуусаа!
ТЭТГЭЛЭГ АВЧ БОЛОХ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС ХАЙХ ВЭ?
Тэтгэлэг хайх маш олон вебсайтууд байдаг. Үүнээс цөөхнийг нь дурдвал
http:// scholarship-positions. com / http:// www. studyjapan. go. jp / en / toj / toj0302e. html http:// www. earcmn. org / http:// www. educenter. mn / news / show / id / 6 АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд http:// mongolia. usembassy. gov / masa. html Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд http:// www. studyjapan. go. jp / en / toj / toj0302e. html