Н.УЧРАЛ

МӨРИЙН ХӨТӨЛБӨР
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР
ТАНЫ ХҮҮХДЭД: www. uchral. mn
БИД таны хүүхдийг төрөхөд, цэцэрлэг, сургуульд ороход боловсрол, эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна.“ Хүүхдийн мөнгө”,“ Оюутны тэтгэлэг”- ийг олгоно. Олимпийн төрлийн спортуудыг ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулна. Малчны хүүхдэд 6-8 настайдаа сонголттойгоор сургуульд элсэх боломж олгоно. Оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилдаа орсны дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Хүүхэд залуучууд маань дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болж, аав ээжээ ачилж, эх орныхоо хөгжлийн баганаас өргөлцөх бодлогыг санал болгож байна.
ТАНЫ ГЭР БҮЛД:
БИД гэр бүлийг дэмжин тэтгэсэн бодлогыг дэвшүүлсэн. Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлнэ. Өрх толгойлсон эцэг, эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. Хүн амын өсөлтийг дэмжиж“ Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно.“ Одонтой ээжүүд”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Бид хүүхдүүдийг, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг, таны гэр бүлийг бүх талаар дэмжин хамгаалах болно.
ТАНЫГ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХАД:
БИД өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгана. Тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. НӨАТ-ыг оновчтой болгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ. Аймаг бүрт үйлдвэр байгуулна. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй. Жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөнө. Цалин, урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бүх бодлогын үр дүнд таны амьдралд, эдийн засагт, улс оронд итгэл найдварын өөрчлөлт бий болно.
ТАНЫГ АЯ ТУХТАЙ АМЬДРАХАД:
Эрхэм хүндэт Сонгинохайрхан дүүргийн 72-р тойргийн сонгогчид оо!
УИХ-ын сонгуулийн 72-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ням-Осорын УЧРАЛ миний бие иргэд сонгогчид Та бүхэнтэйгээ уулзаж хороодын өмнө тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих асуудлуудтай танилцан, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, сонгуулийн өдрүүдийг та нарынхаа халуун дэмжлэг дунд өнгөрөөж байгаадаа баяртай байна.
УИХ-ын 2016 оны энэ удаагийн сонгуульд миний дэвшүүлсэн“ нар буруу” биш“ НАР ЗӨВ СОНГОЛТ” хийх уриалгыг минь монгол хүний холч ухаанаар ойлгон дэмжиж буй сонгогч түмэндээ баярлаж талархсанаа илэрхийлье. Сонгуулийн сурталчилгааны явцад сонгогч та бүхний хүссэн, санал болгосон асуудлууд нь манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдан, шийдвэрлэх бүрэн бололцоотой байгаа нь бидний хамтын ажиллагааны чухал эхлэл юм. Бид хамтдаа өнөөгийн төр засгийн алсын хараагүй, харалган үйл ажиллагаанаас
болж нийгэмд учирсан олон алдааг засаж, залруулах болно. Тухайлбал, улс орноо өрийн дарамтаас гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ажилгүйдлыг бууруулах, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад үе, залуус зэрэг нийгмийн төлөөлөл тус бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулж, бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа мөрийн хөтөлбөртөө нэгдсэн байдлаар тусгасан билээ.
Ирээдүй боловсролоос эхэлдэг. Миний бие багшийн гэр бүлд төрж, өссөн учраас би багшийн ажлын зовлон жаргалыг бүхнээс илүү мэднэ. Үүний учир“ Монголын залуу багш нарын холбоо”-г санаачлан байгуулж 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Багш нарынхаа төлөө ихийг хийж бүтээх эрмэлзэл надад бий. Шинэ мянганы босгон дээр аав минь энэ л орчинд ирээдүй хойчийн залууст зориулан их сургууль байгуулсан нь эдүгээ Чингис Соосэ олон улсын цогцолбор болон өргөжиж миний бие удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж
байна. Тиймээс ч энэ тойрог, энэ дүүрэг, хороодын ард иргэдээ УИХ-д төлөөлөх гишүүнд нэр дэвшиж буйдаа ч бэлгэшээж байна.
Та бүхнийхээ итгэлийг хүлээж УИХ-д сонгогдвол сэтгэлээ зориулж ажиллахаа илэрхийлж байна. Эх орныхоо эрх ашгийг эрхэмлэж, төр түмнээ хүндэтгэж, ард олноо сонсож, нэр төр, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж ажиллах болно.
Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуулийн 72-р тойрогт нэр дэвшигч
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ЗӨВЛӨХ, ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА РОЯАЛЬ АКАДЕМИЙН ЗАХИРАЛ
ДОКТОР( Ph. D) НЯМ-ОСОРЫН УЧРАЛ
БИД нийслэл, аймгийн төвүүдийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үе шаттайгаар сайжруулж таныг амар тайван амьдрах боломжийг бүрдүүлнэ. Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжуудыг барина. Төв суурин газрын агаарын бохирдлыг бууруулахын тулд“ Эко хот” хөтөлбөр хэрэгжүүлж, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ. Автомашингүй гудамж байгуулна. Нийслэлд дугуйн замын шинэ дэд бүтцийг байгуулна. Хашаандаа амины орон сууц барьсан айлыг ипотекийн зээлд хамруулна. Ард түмний мэдлийн төрийн өмчит том эмнэлгүүдийг хувьчлахгүй. Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, очер, дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно. Хуулийг хүн бүрт тэгш үйлчилдэг болгоно. Бидний хэрэгжүүлэх бодлого таныг амар тайван, аюулгүй амьдрахад зориулагдсан.
ТАНЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД:
БИД улс орондоо хийсэн бүтээснээ үнэлүүлж, амар амгалан амьдрах орчныг тань илүү сайжруулна. Шударга халамжийн системийг тогтооно. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ахмадуудаа тэтгэврийн зээлийн өрөнд оруулж байгаа бодлогыг өөрчилж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. Ахмадуудын мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор“ ахмад зөвлөх” ажиллуулж,“ Ач санах” хуулийг батлан хэрэгжүүлнэ. Ахмад настанд зориулсан эмнэлгийн үйлчилгээ, асаргаа, сувилгааг өргөжүүлнэ. Та сэтгэл амгалан амьдарч, үр ач, эх орноороо бахархаж, өндөр насандаа авах ёстой бүхий л хүндлэл, ачлалыг хүртэнэ.
ТАНЫ АМЬДРАЛЫН ҮЕ ШАТ БҮРТ ЗОРИУЛСАН БОДЛОГЫГ БИД ХЭРЭГЖҮҮЛНЭ.