2017 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА Ч. ЦЭНДМАА ЗАХИРАЛТАЙ“ ПРАЙС ВОТЕР ХАУС КҮҮПЕРС ТАКС ТМЗ” ХХК
Шинэ Хишигтэн | Цахим сонин
8 ОНЫ ШИЛДГҮҮД
2017 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА Ч. ЦЭНДМАА ЗАХИРАЛТАЙ“ ПРАЙС ВОТЕР ХАУС КҮҮПЕРС ТАКС ТМЗ” ХХК
“ PwC Такс ТМЗ” ХХК нь 2013 оны 7 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Нийтдээ 12 ажилтантай. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон улсын үйлчилгээний стандартыг Монгол Улсад нутагшуулах, татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг дэмжин туслах, үндэсний чадварлаг татварын мэргэжилтэн болох татварын улсын байцаагчид, татварын зөвлөхүүдийг бий болгож хөгжүүлэн төлөвшүүлэх зэрэг ажлыг манлайлан www. cpta. mn
гүйцэтгэж байгаа“ Татварын Мэргэшсэн Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд” юм. 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаас дурьдвал:- Давхардсан тоогоор гадаад дотоодын 50-60 ААНБ-д татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэн, тэднээс талархал хүлээсэн.- Татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг дэмжин туслах чиглэлээр Монгол Улсын татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлд нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил бүр 4 удаа, улирал тутамдаа үнэ төлбөргүй Татварын сургалт ярилцлагыг нээлттэй зохион байгуулдаг уламжлалтай.- Татварын мэргэжилтнүүдийг бэлтгэх, хөгжүүлэх, чадваржуулах чиглэлээр гадаад, дотоодын татварын шинжээчидтэй хамтран сургалт зохион байгуулсан нь Татварын албанаас өндөр үнэлгээ авсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төр түмний гүүр болон ажиллаж байгаа манлайлагч хамт олондоо амжилт хүсье.