Дугаар: 2017 / 11 № 1
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
17
“ АЙТҮҮЛС”- ИЙН ЗАХИАЛГА
НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЛАА
“ Монголын хөрөнгийн бирж”-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох“ Айтүүлс” нийт хувьцааны 38.86 хувийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон билээ. Ийнхүү анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнгөрсөн сарын 1-10-нд 13.00 цаг хүртэл авч дууслаа.“ Айтүүлс” компанийн анхдагч зах зээлийн захиалгад 1072 хувь хүн, аж ахуйн нэгжүүд оролцож, нийтдээ 39.786.996 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давсан байна.“ Айтүүлс” компанийн үнэт цаас худалдан авах
захиалгуудаас нэг сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг хувь тэнцүүлэн хуваарилсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд анхдагч зах зээлийн хуваарилалтын мэдэгдлийг хүргүүлжээ.“ Айтүүлс” компани 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани нийт хувьцааныхаа 13.39 сая ширхгийг тус бүрийг нь 100 төгрөгийн үнээр арилжаалсан юм. Ийнхүү олон нийтээс 1.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, Дархан хотод“ Модуляр дата төв”- ийн парк байгуулахад зарцуулна гэж байсан ч захиалга нь гурав дахин давсан байна. Хямрал ярьсан энэ үед сэтгэж чадаад ажиллавал болохгүй ажил гэж үгүй гэдгийг энэ үйл явдлаас харж болохоор байна.
Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч буй анхны хувьцаа
www. facebook. com / MCPTAA /