Шинэ Хишигтэн | Цахим сонин
12 ЗӨВЛӨГӨӨ
ТА ШАЛГАЛТДАА ХЭРХЭН БЭЛДЭЖ БАЙНА ВЭ?
Эхлээд та хийх гэж байгаа зүйлдээ цаг гаргаж нарийн төлөвлөөрэй. Цагийг нь тулгаж хийсэн ажил үр дүнгүй болдгийг мэдэх байх. Та ажлынхаа зэрэгцээ гэртээ амарч байхдаа ч гэсэн өөрийгөө хөгжүүлж уншиж судлах ном, судалгаа шинжилгээ хийх ажлаа цагт нь багтааж хийж байгаарай. Ингэвэл цагийн юм цагтаа амжиж таны дараагийн хийх зүйл хуваарьт цагтаа багтана гэсэн үг. Уншиж, тогтоох ёстой зүйлийг өглөө эрт сэрж давтан харж байвал хамгийн өндөр үр дүнтэй байдаг. ТМЗ-ийн нийгэмлэгээс сургалтын болон менежерээс оноосон, гаргасан хуваарь болон аль хичээлийг бэлдэж эхэлбэл миний ажиллах нөхцөлтэй сайн тохирч байгааг судлан хэрэгжүүлээрэй. Хамгийн гол нь сургалтаас юуг олж авч, эзэмшиж байна гэдэг
нь шалгалт өгөхөөс илүү чухал юм. Хүн бүрийн ой тогтоолтын чадвар өөр, өөр. Ажлынхаа хажуугаар амралтын өдрөө сургалтад суулаа хэмээн бухимдангүй, хайнга хандвал танд л сөргөөр нөлөөлнө. Та хэнээс ч илүү өөрийгөө мэдэж байгаа хойно зөв төлөвлөгөө гаргаарай. Багш нарын гаргасан хичээлийн онолын ном, шинэ ном зэргийг хамгийн түрүүнд худалдан авч судлаарай. Дасгал ажлын номыг ч гэсэн бүү голоорой. Эртэч, хөдөлмөрч хүнийг бурхан ивээдэг гэдэг. Шаардлагатай үед завсарлага авч салхинд гарч тархиа амрааж зүрхээ шинэ цэнгэг агаараар тэтгэх бас нэг амжилтын үүд шүү. Бэлтгэл сайт бэлд нь бүдэрдэггүй, оролдлого сайт оройд нь гардаг гэж дэмий үг биш шүү. Хичээлийнхээ агуулгыг бүрэн судалж, өмнөх шалгалтын материал дээр ажиллаж, мэргэжлийн хүрээний гарсан сэтгүүлийн өгүүлэл, судалгаа нэмэр болдог. Тухайлбал манай нийгэмлэгээс эрхлэн гаргадаг Татвар ба
Бизнес сэтгүүлийн өмнөх дугааруудыг та гүйлгээд харчихад гэмгүй. Судалж, мэдэх ёстой ажлаа тэгж байгаад болно, эсвэл долоо хоногийн сүүлчээр зав гаргаж байгаад уншина гэж бүү хойшлуулаарай. Өмнө нь энэхүү шалгалтыг амжилттай өгсөн хүнээс зөвлөгөө авч яагаад болохгүй гэж. Та ажилдаа хамаг цагаа зарцуулаад байвал ТМЗ-ийн эрх олгох, сунгах шалгалтдаа бүдэрнэ гэсэн үг. Иймээс ажил, амьдарлаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Ажил, хичээлийн ачаалал ихтэй үедээ стресс тайлагч уу. Ажил, сургалт, шалгалтыг хослуулж байгаа хүмүүс БАД буюу хүнсний нэмэлтээр стресс тайлагч хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг билээ. Хичээлээ бэлдэж суухад цаг гарга. Түгжрэл дунд ч хичээлтэй холбоотой гарсан судалгааны материал үзэж, CD, болон лекц сонсож явж болно. www. cpta. mn