"Хуульчийн мэдээ" | Page 3

мэдээ, мэдээлэл
ÕÓÓËüчийн мэдээ
“ Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэн сайн мэдэх вэ” уралдааны шилдгүүд тодорлоо
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг сурталчлах сарын аяны хүрээнд“ Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэн сайн мэдэх вэ” уралдаант тэмцээнийг тавдугаар сарын 27-нд нийслэлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийн дунд анх удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн хүрээнд явагдсан бөгөөд асуулт хариулт, ёс зүйн зөрчил болон мэргэжлийн хариуцлагатай холбоотой кейс маргаан дээр ажиллах, дүрийн тоглолт, багийн ахлагч нарын дундах тэмцээн гэсэн төрлөөр оролцогчид мэдлэг чадвараа сорьсон юм. Тэмцээнд дөрвөн багийн 20 хуульч өрсөлдсөнөөс тэргүүн байрт Д. Түвшинтамир ахлагчтай“ Дэнс” баг, дэд байрт Б. Сод-Эрдэнэ ахлагчтай“ Залуу хуульч” баг шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсанаас гадна багийн гишүүн бүрт 2016 оны ёс зүйн сургалтын 1 багц цаг тооцсон эрхийн бичгийг гардуулан өглөө.
Тэмцээний шүүгчээр Ёс зүйн хорооны дарга О. Номуулин, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн О. Мөнхсайхан, Х. Номингэрэл нар ажилласан юм.
Дашрамд дурдахад, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн мэргэжлийн дүрмийг олон нийтэд сурталчлах чиг үүргийнхээ хүрээнд дээрх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
“ Хуульчийн ёс зүйн хууль, дүрэм, журмын эмхэтгэл” хэвлэгдэн гарлаа
3
Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос“ Хуульчийн ёс зүйн хууль, дүрэм, журмын эмхэтгэл” гарын авлагыг эрхлэн гаргалаа.
Гарын авлага нь хуульчдын албан хэрэгцээнд зориулагдах бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн дүрэм, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам зэрэг багтжээ.
Энэхүү эмхэтгэлийг хуульчийн ёс зүйн багц цагийн сургалтад хамрагдсан хуульчдад үнэ төлбөргүй олгох юм.