"Хуульчийн мэдээ" | Page 2

ÕÓÓËüчийн мэдээ мэдээ, мэдээлэл Хуульчдын холбооны ажлын хэсэг ХӨВСГӨЛ, Орхон аймагт ажиллалаа 2 Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 6 дугаар сарын 06-10-ны хооронд Мөрөн, Эрдэнэт хотод ажиллаж, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн хуульчдыг хуульчийн үргэлжилсэн сургалтад хамруулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгох, тухайн орон нутгуудын салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах, Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах зэрэг ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор О.Мөнхсайхан “Хуульчийн баримтлах нийтлэг зарчим, үүрэг” сэдвээр, ХСИС-ийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажлын албаны Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга, доктор С.Гантулга “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, танилцуулга”, “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр тус тус хичээл заасан юм. Энэ удаагийн орон нутгийн сургалт нь 2016 оны гурван багц цаг тооцож буйгаараа онцлог байсан бөгөөд сургалтад Хөвсгөл, Орхон, Булган аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй хуульч хамрагдлаа. Энэ үеэр Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц.Ганболд болон ажлын хэсгийн гишүүд дээрх аймгуудад мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцсон. Мөн Орхон аймгийн иргэдэд зориулж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж, Холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөлийн гишүүн Э.Сугар-Эрдэнэ, Салбар хариуцсан мэргэжилтэн Т.Мөнх-Оргил болон тус аймгийн өмгөөлөгч нар 200 гаруй иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа. Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Хөвсгөл, Орхон, Булган аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд нууц санал хураалт явуулсны дүнд өмгөөлөгч Б.Отгонцэцэг Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагчаар, өмгөөлөгч Д.Наранхүү Орхон аймаг дахь салбарын зохицуулагчаар, өмгөөлөгч М.Даваасүрэн Булган аймгийн салбарын зохицуулагчаар сонгогдоод байна.