ת Ë ªª Ò ÖÀÃ
ÕÓÓËüчийн мэдээ
“ Хэрэв чи юу ч хийхгүй бол юу ч хүртэхгүйг сана”
Нобелийн Энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч хатагтай Ан Са Су Чигийн дэлхийн энх тайван, хүний эрх, хувь хүний ёс суртахууны талаар хэлсэн ишлэлүүдээс хүргэж байна.
“ Хэдийгээр хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээр амьдарч байгаа ч эх дэлхийнхээ төлөө өөрсдийн хийж чадах хамгийн сайн зүйлийг хийх ёстой юм.”
* * *
“ Дайн бол дэлхийд энх тайвныг тогтоох ганц арга биш.”
* * *
“ Ардчилал бол төгс зүйл биш гэдгийг би үргэлж тайлбарлахыг хичээдэг. Гэхдээ ардчилал бидэнд өөрийн хувь тавилангаа бүтээх боломжийг өгдөг.”
* * *
“ Би |
хүний |
эрхийг |
хамгаалдаг. |
Хүний |
эрхийг |
үргэлж |
хамгаална |
гэдэгтээ ч итгэдэг.” |
* * * |
“ Хүмүүс би өөрчлөгдсөн гэж хэлдэг. Би үүний эсрэг байдаг. Миний хувьд би өөрчлөгдөөгүй. Харин нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас тэр юм.”
* * *
“ Яагаад эрх чөлөө маш чухал зүйл вэ гэдгийг урлагаар дамжуулан бусдад ойлгуулж чадаж байгаа бол та өөрийгөө маш том тус хүргэж байна гэж ойлго.”
* * *
“ Эрх чөлөө, ардчилал гэдэг бол хэзээ ч бууж өгөхгүй байхыг мөрөөдөхийн нэр юм.”
* * *
“ Хүний эрхийн зөрчил нь бусдад үргэлж бид хүн биш хэмээх бодол төрөх шалтгаан нь болж байдаг.”
* * *
“ Бусдад тусалснаар та өөртөө хэрхэн туслахад суралцах болно.”
* * *
“ Хэрэв чи юу ч хийхгүй бол юу ч хүртэхгүйг сана.”
* * *
“ Зарим тохиолдолд ганцаардмал байх нь эрх чөлөөтэй байхын нэр юм. Учир нь тэр цаг хугацаа зөвхөн таных.”
* * *
“ Бидэнд улс орныхоо төлөө хийх зүйл маш их байна. Миний хувьд хийж эхлэхийг хараад суухыг хэзээ ч зөвшөөрөхгүй.”
“ Нуулгүй хэлэхэд, хэрэв чи улс төрч бол өөрийнхөө нэр хүндийг бодох ч хэрэггүй.”
“ Түүх хэзээд өөрчлөгдөж байдаг.”
“ Хэрэв би үхэхээс айж байсан бол хэзээ ч Засгийн газрын эсрэг дуугарахгүй байх байсан юм.”
“ Би хэнтэй ч ярилцахдаа бэлэн байдаг. Надад бусадтай ярилцахад дургүйцэх шалтгаан байхгүй.”
“ Би хүмүүсийг надад хангалттай эр зориг байна гэж хэлдэгийг ойлгодоггүй. Ингэж хэлэх үед нь би л хувьдаа маш ихээр сандардаг.”
Орчуулсан: Х. Дөлгөөн Эх сурвалж: https:// www. brainyquote. com
24
“ Би Бирм Улс дахь ардчилалын төлөө ажилладаг цорын ганц хүн биш. Үүний төлөө ажилладаг маш олон хүн бий. Учир нь манай улсын ард түмний нэр төрийг хадгалж үлдэх цор ганц арга зам энэ гэдэгт тэд итгэдэг юм.” * * *
“ Нобелийн Энх тайвны шагнал миний зүрх сэтгэлийг нээсэн юм.”
* * *
Эрхлэн гаргагч:
Монголын Хуульчдын холбоо
Мэдээлэл бэлтгэж, хянасан: Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б. Аззаяа
Äèçàéíåð: Ìýðãýæèëòýí Б. Цэрэнлхам
Утас: 70116007, 98066116 Факс: 70116065
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг I хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Хуульчдын холбооны байр