"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 21

ЗАХИРГААНЫ ÝÐÕ Ç¯ÉÍ ÕÎÐÎÎÍÛ ÁÓËÀÍ
ÕÓÓËüчийн мэдээ
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ 2016 ОНЫ ТАЙЛАН
Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо нь Хуульчдын холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Монголын Хуульчдын холбооны Их хурлаас 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор албан ёсоор батламжлагдан үйл ажиллагаа явуулж байна. Холбооны дүрмийн 9,10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу 1. Хорооны тэргүүн Д. Ганзориг – Үндсэн хуулийн цэцийн гишүүн 2. Д. Сүнжид – Удирдлагын академийн Төрийн захиргаа удирдлагын тэнхимийн багш 3. Ц. Цогт – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 4. А. Насандэлгэр – Шүүхийн ерөнхий зөвлөл 5. Д. Батбаатар- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 6. Э. Халиунбаяр- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 7. Т. Жавхлантөгс- Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах 8. Ц. Нарангэрэл – Монгол Өмгөөлөгч хуульч зүйн фирмийн өмгөөлөгч 9. Ж. Даваасүрэн – Өмгөөлөгч 10. Т. Мөнх-Эрдэнэ – Худалдаа хөгжлийн банкны хуульч, өмгөөлөгч 11. С. Эрдэнэболор – Отгонтэнгэр их сургуулийн багш 12. Пүрвээ Баттулга – Өмгөөлөгч 13. Р. Мөнхзул – Өмгөөлөгч нар тус тус сонгогдон ажиллаж байна. Хороо байгуулагдсанаасаа хойш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрэмд тухайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлэх болон Холбооны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд уялдуулж өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.
Захиргааны эрх зүйн хорооны 2016 оны төлөвлөгөөнд ээлжит хурлыг 12 удаа зарлан хуралдуулахаар төлөвлөснөөс хагас жилийн байдлаар 6 ээлжит хурал, 2 ээлжит бус хурал, 1 удаагийн бүх гишүүдийн хурлыг хуралдууллаа.
Нэг. Хорооны төлөвлөсөн үйл ажиллагааны хүрээнд:
А. Гишүүддээ чиглэсэн Нэг. Зохион байгуулалтын чиглэлээр
1.1. Хорооны гишүүдийн шинэчилсэн бүртгэл явуулах ажил 2017 оны 1 сарын байдлаар 404 гишүүнтэй байна.
1.2. Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр сонгох
- Хорооны 2016 оны нэгдүгээр сарын 11-ний хурлаас шийдвэрлэсний дагуу тус хорооны удирдах зөвлөлийн 3 гишүүнийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, хорооны удирдах зөвлөлд сонгогдох хүсэлтэй 3 хүний хүсэлтийг хүлээн авч түр томилсон.
1.3. Хорооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах
- Бүх гишүүдийн хурлыг 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хуралдуулж, нийт 87 гишүүн ирсэн. Хурлаар хорооны дүрмийг баталж, 2014-2015 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн дунд АХА тэмцээн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан.
1.4. Удирдах зөвлөлийг хуралдуулах
Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал сар бүрийн эхний 7 хоногийн даваа гариг бүрийн 15.00 цагт хуралдах календарчилсан төлөвлөгөө гаргаж, хагас жилийн байдлаар 6 удаагийн ээлжит хурал, 2 удаагийн ээлжит бус хурал, бүх гишүүдийн хурал 1 удаа тус тус хуралдаад байна.
21