шилдэг илтгэл |
ÕÓÓËüчийн мэдээ |
||
18 |
мэргэжилтний эрх зүйн боловсрол, сургалт нь шүүхийн шийдвэр өндөр чанартай байх явдлыг хангахад тун чухал юм. Түүнчлэн эрх зүйн бус бусад асуудлаар шүүгчдийг сургах, шүүхийн захиргааны ажилтнуудыг шүүгчид захиргааны болон техникийн дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах оюуны ажилд төвлөрөхийг зөвшөөрөх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн чанар нь шүүхийн тогтолцоон дахь олон оролцогчдын харилцан үйлчлэлийн тодорхой үр дүн юм. 22
Б. Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулахтай холбоотой дотоод хүчин зүйл( шүүгчээс хамаарах хүчин зүйл)
Дээр дурдсан Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл( CCJE)-өөс 2008 онд 11 тоот дүгнэлтийн 20 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн чанарт хамааралтай дотоод хүчин зүйлд шүүгчийн мэргэшсэн байдал, процедур буюу хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүх хуралдаан, шийдвэрийн бүрдэл хэсэг тус тус хамаарна гэжээ. 23 Үүнийг тус бүрт нь авч үзье.
• Шүүгчийн мэргэшсэн байдал
Шүүгчийн мэргэшсэн байдал нь чанартай шийдвэрийн үндсэн баталгаа бөгөөд шүүхийн шийдвэр боловсруулахад нөлөөлөх чухал нөхцөл юм. Мэргэшсэн байдал нь шүүгчийн өндөр түвшний сургалт төдийгүй хараат бус байдлын соёл, ёс зүй, ёс суртахуунтай холбоотой. Энэ нь шүүгчийг эрх зүйн холбогдолтой бичиг баримт, хэргийн материалаас гадна эрх зүйн бус үзэл баримтлалыг ойлгодог байхыг шаарддаг.
• Хэргийн хөдөлгөөний удирдлага
Шүүхийн шийдвэр боловсруулахад нөлөөлөх дотоод орчны бусад хэсэгт процедур болон хэргийн хөдөлгөөний удирдлага багтана. Процедур тодорхой, ил тод, урьдчилан таамаглахуйц байх ёстой. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, идэвхтэй, үнэн зөв удирдах ёстой. Шүүхийн шийдвэр гаргах бодитой хугацаа өгсөн байх ёстой. Процедурын хурдтай байдал чухал хэдий ч түүнээс гадна шүүхийн шийдвэр нь шударга шүүхээр шүүлгэх эрх, нийгмийн эв нэгдэл, эрх зүйн тодорхой байдлын баталгаа болох ёстой.
Энэ хүрээнд хэргийн хөдөлгөөний сайн туршлага, стандарт загвар болон шүүгчдийн хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэмжих хэрэгтэй. Шүүх хуралдаан бол сайн шийдвэр
22
Dan H. Hall and Ingo Keilitz. Global Measures of Court Performance. November 9, 2012 http:// www. courtexcellence. com /~/ media / microsites / files / icce / global % 20measures _ v3 _ 11 _ 2012. ashx
23
Opinion No. 11( 2008) of Consultative Council of European Judges( CCJE) to the Attention of the Committee of Ministers of the Council of Europe on the Quality of Judicial Decisions https:// wcd. coe. int / ViewDoc. jsp? p =& Ref = CCJE( 2008) OP11 & Languag e = lanEnglish & Ver = original & BackColorInternet = DB DCF2 & BackColorIntranet = FDC864 & BackColorLog ged = FDC864 & direct = true
|
гаргахад чухал хэсэг бөгөөд түүнд нэхэмжлэгч, олон нийтийн хяналтыг тэнцвэржүүлэх нь шударга шүүхийн стандартыг хангахад ач холбогдолтой юм. 24 • Шүүхийн шийдвэрийн
үндэслэл
Түүнчлэн шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шударга удирдах, эрх зүйн зарчмуудыг зөв хэрэглэх, үйл баримтыг үнэлэх, хэрэгжих боломжтой шийдэл гаргах нь өндөр чанартай шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Мөн шийдвэр энгийн, ойлгомжтой, тодорхой байх шаардлагатай бөгөөд бүрэлдэхүүнтэй шийдвэрт шүүгч бүрийн саналыг тусгаж, зөвшөөрлийг авсан байх нь зохимжтой. Шүүхийн эрх бүхий байгууллагууд шүүхийн шийдвэр бичих, боловсруулахтай холбоотой сайн туршлагыг сурталчлах, шилдэг шийдвэрүүдийг эмхэтгэхийг Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөсөн байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ёстой. Шийдвэрийн чанар нь түүнд хэрэглэсэн буюу бичсэн хангалттай үндэслэлээс хамаардаг. Шийдвэр үндэслэлтэй байх нь эрх зүйн зарчмуудыг тайлбарлах, эрх зүйн тодорхой байдал, уялдааг хангахтай үргэлж холбоотой байдаг. Шүүхээс тухайн хэрэг, маргаантай холбоотой асуудлаарх өмнөх жишгийг шийдвэрээрээ өөрчлөх бол энэ талаар тодорхой бичиж, тайлбарлах нь зүйтэй. Шүүгчийн тусгай санал нь шийдвэрийн агуулгыг сайжруулж, шүүхийн шийдвэр болон эрх зүй хөгжлийг ойлгоход тусалдаг. Шүүгчийн тусгай санал зохих үндэслэлтэй байх ёстой бөгөөд түүнийг хэвлүүлэх боломжтой байх шаардлагатай. Шүүхийн шийдвэр хоёрдмол утгагүй, тодорхой, юуг хэрхэн шийдсэн талаар эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх шаардлагатай.
• Шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх
Шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх боломжтой байх нь зүйтэй. Ийм үнэлгээ нь хүний эрхийг хангах, эрх зүйн суурь зарчмуудад үндэслэсэн байх бөгөөд түүнд эдийн засаг, засаглалын ашиг сонирхлоор хандахгүй байх нь зохимжтой. Шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх аливаа арга нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй. Түүнчлэн үнэлгээний систем нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдлыг үгүйсгэх ёсгүй. Энд дурдсан үнэлгээний журам нь хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шүүхийн үйл ажиллагааны журмыг сайжруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг сургах зорилгод үйлчлэх ёстой. Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн чанарыг үнэлэх үнэлгээний аргууд нь шинжлэх ухааны үндэстэй, мэдлэг олгоход чиглэсэн
24
National Center for State Courts. Trial Court Performance Standards and Measurement System Implementation Manual. 1997 http:// ncsc. contentdm. oclc. org / cdm / ref / collection / ctadmin / id / 1493
|
бөгөөд ил тод байх шаардлагатай. Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс хөндлөнгөөс хянан магадлах болон шүүгчид өөрийгөө үнэлэхийг дэмжсэн байна. Мөн шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр үнэлгээний үйл ажиллагаанд“ гадны хүн”-ийг оролцуулахыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Дээд шүүхээс шүүн таслах ажлын талаарх тойм, жилийн тайландаа өөрийн тодорхой, тогтвортой жишиг тогтоосон шүүхийн шийдвэрийг танилцуулах буюу тийм шийдвэрийг үнэлэх нь чухал юм. Шүүхийн шийдвэрийн чанарын үнэлгээ нь шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй Шүүхийн зөвлөл буюу түүнтэй адилтгах байгууллагын эрх хэмжээнд хамаарах ёстой байна. IV. Дүгнэлт Шүүхийн шийдвэр чанартай байх нь Үндсэн хуульд баталгаажуулсан иргэний“ шударга шүүхээр шүүлгэх”,“ давж заалдах” эрхийн бодит хэрэгжилт гэж үзэж болохоор байна. Үүний тулд Үндсэн хуульд нийцүүлэн шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авах буюу шүүгчид хараат бусаар шийдвэр гаргах нь чухал байна.
Гэвч дээрх зорилгод хамааралтай ч арга хэлбэр нь шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Үндсэн хууль, шүүхийн хууль тогтоомж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчих, улмаар шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх шинжтэй шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргасан байна. Тодруулбал, Улсын Их Хурлаас баталсан“ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.3-т“ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж, шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ” гэх заалт бодит болж хэрэгжвэл НҮБын 1985 оны“ Шүүхийн бие даасан байдлын үндсэн зарчмууд”, Үндсэн хуульд заасан“ шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэх зохицуулалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг шууд зөрчихөөр байна.
Энэ нь улс төрийн бодлогыг Үндсэн хуульт ёсноос дээгүүр тавьсантай холбоотой байх бөгөөд шүүхийн шийдвэрийн чанар олон хүчин зүйлээс хамаардаг болохыг Улсын Их Хурал, Засгийн газар үл хайхарч байгаа явдал юм. Иймд шүүгч бүрт шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбоотойгоор зөрчлийн оноо тооцох тухай Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхгүй байх нь Үндсэн хуульд нийцэхээр байна.
|