"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 20

ת Ë ªª Ò ÖÀÃ
ÕÓÓËüчийн мэдээ
ЗӨВЛӨГӨӨ
“ Хэрэв би туслахгүй бол тэдэнд юу тохиолдох бол”
Энэ бол АНУ-ын Стэндфордын Их Сургуульд 1982 онд болсон бодит түүх юм.
Арван найман настай нэгэн хүү сургалтын төлбөрөө олохоор хичээж байсан үе байлаа. Тэрээр өнчин байсан тул хаанаас мөнгө авахаа мэдэж ядан байтал түүнд нэгэн гайхалтай санаа орж ирсэн нь найзтайгаа хамтраад Стэнфордын их сургуулийн хотхонд хөгжмийн тоглолт хийх байв. Ингээд тэд Польш Улсын агуу төгөлдөр хуурч Игнэйси Жан Падеревски( 1860.11.06-1941.06.29)-д урилга илгээсэн байна.
Падеревски-ийн менежер тоглолтыг зохион байгуулахад 2000 ам. доллар шаардлагатай тухай хэлсэнд тэд тохиролцож, хөвгүүд ч тоглолтыг амжилттай зохион
байгуулахын тулд байдгаараа хичээж ажиллав. Удалгүй тоглолтын өдөр ч боллоо. Падеревски ч товлосон ёсоор Стэнфордын их сургуулийн хотхонд өөрийн тоглолтоо толилуулав.
Гэвч харамсалтай нь хөвгүүд тоглолтын тасалбарыг хангалттай борлуулж чадаагүйн улмаас 1600 ам. доллар л цугласан байв. Сэтгэлээр унасан хөвгүүд Падеревскид болсон явдлаа учирлаж, цугларсан 1600 долларыг 400 ам. долларын чектэй өгөн үлдэгдэл 400 ам. долларыг аль болох богино хугацаанд буцааж өгөхөө амласан байна.
Гэтэл Падеревски“ Үгүй ээ, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй” гээд 400 ам. долларын чекийг урж, 1600 ам. долларыг хөвгүүдэд буцааж өгөнгөө“ Энэ 1600 долларыг ав, та нар өөрсдөөсөө гарсан зардлаа үүнээс суутгаад ав, сургалтын төлбөртөө хэрэгтэй байгаагаа ч мөн ав, харин надад үлдсэнийг л буцаан өгөхөд болно” гэжээ. Хөвгүүд ихэд гайхан, түүнд маш ихээр баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ бол сайхан сэтгэлийн нэг л хэлбэр бөгөөд энэ үйлдлээс Падеревскийг ямар агуу хүн байсныг харж болох юм.
Тэрээр хөвгүүдэд яагаад туслах ёстойгоо огт мэддэггүй байв. Харин бид бүгд л амьдралд яг үүн шиг асуудалтай тулгардаг. Гэвч бидний ихэнх нь зөвхөн“ Хэрэв би тусалбал надад ямар ашигтай вэ” гэдэг талаар л боддог. Харин жинхэнэ агуу хүмүүс“ Хэрэв би туслахгүй бол тэдэнд юу тохиолдох бол” гэдэг талаар боддог.
Тэд хариуд нь ямар нэгэн зүйл хүсэж үүнийг хийдэггүй. Тэд ингэх нь зөв хэмээн үздэг учраас л сайхан сэтгэлээр тусалдаг.
Падеревски сүүлд Польш Улсын Ерөнхий сайд болсон билээ. Тэрээр агуу удирдагч байсан боловч харамсалтай нь дэлхийн II дайны үеэр Польш Улс эзлэгдсэн юм. 1.5 саяас хол давсан Польш хүн мөнгөгүйн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг. Тухайн үед Падеревски хаашаа хандахаа мэдэхгүй байжээ. Ингээд тэрээр АНУын Хүнс болон нийгмийн халамжийн газраас тусламж хүссэн байна. Тухайн үед тус газрын даргаар хожим нь АНУын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан Хэрбэрт Ховэр ажиллаж байв. Ховэр өлсгөлөнд нэрвэгдсэн Польшийн ард түмэнд тусламж үзүүлэхээр болж, их хэмжээний хоол хүнс, үр тариаг даруй илгээснээр гай зовлонгоос аврагдсан байдаг. Харин энэ үед Падеревски Ховэртэй уулзаж, хувийн зүгээсээ баярласнаа илэрхийлэхээр шийдээд түүн дээр очтол Ховэр, Падеревскийн сайхан сэтгэлд талархаад барахгүйгээр үл барам, түүнийг маш хурдан угтан авч“ Ноён Ерөнхий сайд аа, та надад баярлах хэрэггүй ээ. Та санахгүй байгаа байх л даа, гэвч та хэдэн жилийн өмнө хоёр хүүд коллежид ороход нь тусалж байсан даа, би тэр хоёр хүүгийн нэг нь байна” хэмээн хэлсэн байна.
Орчуулсан: Х. Дөлгөөн Эх сурвалж: https:// immstories. wordpress. com
îíèãîî
20
Шүүх хурал дээр болсон болит асуулт хариултууд( Америк)
Өмгөөлөгч: Өглөө сэрэнгүүтээ нөхөр чинь чамаас юу гэж асуусан бэ? Гэрч: Би хаана байна аа Cathy? Өмгөөлөгч: Тэгж асуулаа гээд та юунд нь уурласан юм бэ? Гэрч: Намайг Susan гэдэг
* * *
Өмгөөлөгч: Эмч ээ та, хэдэн цагийн үед задлан шинжилгээгээ хийсэн бэ? Гэрч: Задлан 20:30 цагт эхэлсэн Өмгөөлөгч: Аанхан, Ноён Дентон тухайн цагт нас барчихсан байсан уу?
Гэрч: Үгүй, үхээгүй байсан би дуусгасан Өмгөөлөгч өө..., шүүгчээ өмгөөлөгчөө сольё оо
* * *
Өмгөөлөгч: Энэхүү Миестаниа таталцалын хүч нь, таны ой санамжид нөлөөлдөг үү? Гэрч: Тийм. Өмгөөлөгч: Яг яаж нөлөөлөөд байна? Гэрч: Би харин бас мартчихаад байна Өмгөөлөгч: Та мартчихлаа? Та тэгээд мартсан зүйлүүдийнхээ талаар хэлээд өгөөч?
* * *
Эрхлэн гаргагч: Мэдээллийг бэлтгэсэн:
Äèçàéíåð:
Монголын Хуульчдын холбоо
Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б. Аззаяа
Ìýðãýæèëòýí Б. Цэрэнлхам
Утас: 70116007, 98066116 Факс: 70116065
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг I хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Хуульчдын холбооны байр