"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл Төрийн хүн | Page 9
9
Монгол Улсын гавъяат эдийн
засагч, Ерөнхий сайд асан
Дашийн
Бямбасүрэн
За, би Мөнхсоёлыгоо УИХ-ын
сонгуульд нэр дэвшсэнийг сонсоод
баяртай байна. Эдийн засагчаар
цангасан газар шүү дээ, тэр Улсын
Их Хурал. Макро эдийн засаг, төсөв,
өрсөлдөх чадварын судалгаагаар
мэргэшсэн Б.Мөнхсоёл шиг өндөр
боловсролтой,
ёс суртахуунтай,
туршлагатай
эмэгтэйчүүд
Монголын төрд олноороо орж
ирээсэй. Эдийн засгийн хөгжлийг
эвтэйхэн гольдролд оруулж чадах
манлайлагч энэ бүсгүй зориг
гарган нэр дэвшсэнд би л хувьдаа
олзуурхан дэмжиж байна. Сонгогч
зон олон та бүхэн Мөнхсоёлын
мөрийн хөтөлбөр, санаа зорилгыг
сайн судлаарай. Сонголтоо тэгээд
учиртай хийгээрэй !
Эдийн засагч, “Де Факто “
Дамбадаржаагийн
Жаргалсайхан
Монгол улсад
нэг хэсгийг
ялгаж биш, нийтийг хамарч
өгөөжтэй
үйлчилдэг
төрийн
байгууламжийн төлөө тэмцэж
чадах, боловсролтой, ухаалаг,
мэдлэгтэй эмэгтэй удирдагчид
олон хэрэгтэй байна. Тэд авилгыг
бууруулахад хүчтэй нөлөөлнө гэж
би үздэг. Баатаржавын Мөнхсоёл
тэдний нэг нь байж чадна.