"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл Төрийн хүн | Page 2

сэтгүүл

Редакцийн үг

Эрхлэн гаргагч : Имако консалтинг институт
Улсын бүртгэлийн дугаар : 396
Захирал , ерөнхий редактор : Р . Лхагвадулам
Маркетингийн захирал : Э . Баясгалан
Маркетингийн алба : Э . Батбаяр , Д . Мөнхжаргал
Дизайн эх бэлтгэл : О . Билгүүн
Сэтгүүлч : М . Түшиг , Б . Ариунзаяа
Менежер : Б . Итгэлт
Фото : “ Naru ” фото студи “ J ” фото студи “ ZTM ” фото студи
Хаяг : Улаанбаатар , ЧД 2-р хороо , Нарны Титэм LADY төвийн байр
Утас , Факс : 11-317989 , 70-127989
И-мэйл : bayasgalan _ imaco @ yahoo . com info @ imaco . mn
Вэб сайт : www . imaco . mn
Захиалгын индекс : Монгол шуудан-14396 Улаанбаатар шуудан-2001090
“ Чөлөөт Хэвлэл Сан ” хэвлэх үйлдвэрт хэвлэв
Шинэ үе ирж явна . Салхи нэгэнт эргэжээ . Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа их улс төр лүү айсуй ! Энэ давалгааг эхлүүлэгчид бол дэлхийн энтэй сэтгэж , тэдний чинээтэй хөгжих амбиц бүхий , монголын сэхээтэн , сор залуус . Тэдний нэг , шинэ цагийн онцгой , содон төлөөлөл-Баатаржавын Мөнхсоёлыг танилцуулъя .
Б . Мөнхсоёл бол юуны түрүүнд эдийн засагч хүн . Түүний олж авсан боловсрол нэр хүндтэй , үнэ цэнэтэй байгаад хэргийн учир оршино . Жирийн сэхээтний гүргэр охин , КТМС-ийн “ гавал ” оюутан Францад Европын менежментийн Их сургууль , Тайландад Азийн технологийн Институт , АНУ-д Мичиганы Их сургуулийг тус тус гялалзтал төгсжээ . Одоо ч ном үзсэн хэвээр , Канадын Конкордиа Их сургуулийн докторантурт сурч байна . АНУын Засгийн газраас зарладаг Фульбрайтын тэтгэлгийг хүртэж чадсан цөөхөн монголчуудын нэг . Манайд хэрэгжсэн олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд гадаадын үнэ цэнэтэй мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэн ажиллаж чадсан монгол бүсгүй .
Эдийн засагч Баатаржавын Мөнхсоёл
хөгжлийн бодлого
тодорхойлох талбарт өөрийн өнгө төрх , үзэл бодлоороо нэгэнт ялгаран
хүлээн зөвшөөрөгджээ . Төсвийн сул задгай , эмх журамгүй байдлыг
цэгцэлж , татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж , хуримтлалтай ,
зөв төлөвлөлттэй улс орон болгохын төлөө бодлогын түвшинд
ажилладагаараа
олон түмэнд танигдсан
чадварлаг мэргэжилтэн
билээ .
Иргэний нийгмийн тод томруун зүтгэлтэн , олон улсад нэр хүндтэй судлаач Б . Мөнхсоёл Блүүмберг , Ийгл зэрэг телевизд байнга уригддаг . Макро эдийн засаг , төсөв , өрсөлдөх чадварын тухай судалгаанд суурилсан нухацтай хэрнээ энгийн яриа учраас сонгогчдын боловсролд оруулж байгаа түүний хувь нэмэр гэлтэй .
УИХ-ын 59 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж буй Б . Мөнхсоёл төрд гараад юу хийж бүтээх юм бол ? ХЯНАЛТТАЙ ТӨСӨВ , ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ТӨР , СОЁЛТОЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ гэсэн товч хэрнээ ойлгомжтой уриа үүний хариулт юм .
Үр хүүхдийн маань ирээдүй үзэгний үзүүрт байгаа энэ өдрүүдэд та хэнийг сонгох гэж байна ?
Сонгогчдыг мөнгөөр урхидан төрд гарахыг эрмэлзэгчдэд ахин боломж өгөхгүй биз дээ ? Дэлхий даяар жигшигддэг улс төрчоффшорчдыг дэмжинэ гэж үү ? Цээжээ дэлдсэн эх орончийн дүрд тоглогчийг биш биз ?
Эрдэм туршлага тэгширсэн энэ цагийн Мөнхсоёлуудад боломж олгоё ! Сонголт тань мэргэн байх болтугай !
“ Төрийн хүн “ сэтгүүлийн эрхлэгч , Удирдахуйн ухааны докторант , Монголын Менежментийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р . Лхагвадулам