23
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИНЭ ХУУЛИАР ДАРААХ ЭРХ НЭЭГДЛЭЭ
Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, ороох боох материалын зардлыг өөрөөр нъ гаргуулсан тохиолдолд зах зээлийн дундаж үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох, даатгуулагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох ажээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжсэнээр эмнэлгийн байгууллага, эмч, ажиллагсдын хүнд сургал багасч, иргэд, даатгуулагчдаа хүндэтгэдэг, сэтгэлд нь хүрсэн үйлчилгээ үзүүлж чаддаг болно хэмээн хүлээж буй. Даатгуулагч эмнэлгээ, эмчээ сонгож үйлчлүүлэх боломжтойгоос гадна өртөг өндөртэй зарим үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах, даатгалын мөнгөө өөрөө удирдах зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээ, үйлчилгээний өрсөлдөөнийг бий болгох шинэ хуулийн зарим заалтыг танилцуулъя.
ТӨР, ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ХАМТАРЧ, ДААТГУУЛАГЧ ЭМНЭЛГЭЭ СОНГОНО
Шинэ хуулиар орчин үеийн өндөр технологийн, багаж, төхөөрөмж, аппарат хэрэгсэлтэй хувийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын байгууллага, төрийн эмнэлэгтэй холбон хамтран ажиллах гэрээг эхлүүлэх юм байна. Ингэснээр иргэд хувийн эмнэлгүүдээр ч ЭМД-ын дэвтрээрээ үйлчлүүлж, тусламж, үйлчилгээ авах боломжгой болох юм. Улсын эмнэлгүүдийн ачаалал буурахын зэрэгцээ иргэд ч сэтгэлд нийцсэн үйлчилгээгээ авах боломжтой болох аж. Эрүүл мэндийн байгууллагууд техник, хэрэгсэл, үйлчилгээ, эмчилгээний үр дүнгээрээ өрсөлдөж, үүнийгээ дагаад эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, үйлчилгээ сайжирна хэмээн албаныхан үзэж байгаа юм.
ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧ ЭМ ТАРИАГАА ӨӨРӨӨСӨӨ ГАРГАХГҮЙ.
Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, ороох боох материалын зардлыг өөрөөр нь гартуулсан тохиолдолд зах зээлийн дундаж үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээгээр даатгуулагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох ажээ. Харин ажил олгогч, ерөнхий менежер эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хутацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төдбөл зохих шимтгэлийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.
ИРГЭН БҮР ЦАХИМ КАРТТАЙ БОЛНО
Шинэ хуулиар иргэн бүр Эрүүл мэндийн цахим картгай болох ёстой. Уг карт нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын нэгдсэн мэдээллийн санд даатгуулагчийн нэвтрэх түлхүүр болно. Энэ файлд өвчтний түүх бичигдсэн байна. Цахим карт төлбөрийн мэдээллийн хэрэгсэл болно. Тухайн жилдээ ЭМД-ын сангаас ямар хэмжээний төлбөр авч болох, өнөөдрийн байдлаар ямар хэмжээний төлбөр авсан, цаашид хэдэн төгрөгийн эрх байгаа зэргийг хянах боломжтой аж. Учир нь, тухайн хүний цахим картанд эхийн хэвлийд бий болсон цагаас нь эхлээд төрсөн он, сар, өдөр, цаг, минут, өвчтэй, эрүүл төрсөн үү гэх мэтээс эхлээд бүх мэдээллийг багтаах юм.
ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН
Монгол Улсын 1.3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12.1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг буюу жилд 8040 төгрөг төлж байгаа юм. 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан, сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар заасан байна. Энэ шимтгэлийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилжээ.
ДААТГАЛЫН ЭРХЭЭ ГЭР БҮЛИЙН НЭГЭНДЭЭ ШИЛЖҮҮЛЖ БОЛНО
Иргэн бүр жилд 1.8 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн туслам үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд дээрх‘ эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ Өрхийн даатгалын харилцаа бий болох аж. Ингэхдээ Өрхийн даатгалыг харилцан шилжүүлэх талаар тодорхой журам гаргах юм байна. Хуульд“ Даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлж тооцуулах эрхтэй” гэж заасан. Тиймээс жилд нэг удаа гэр бүлийн нэг л гишүүний даатгалыг шилжүүлэх боломжтой аж.
ЭМИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН ХҮРЭЭ ӨРГӨЖНӨ
Эрүүл мэндийн даатгалыг хамгийн өргөн ашиптадаг нэг хэлбэр нь эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын долоо орчим хувийг үүнд зарцуулдаг I ба гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд 134 нэр төрлийн эмэнд үнийн хөнгөлт үзүүлдэг байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсныг нэмж аймаг, дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Мөн тухайн эмийн үнийн дээд хязгаар, даатгалын сангаас хөнгөлөх хувь хэмжээг ч заажээ.
Эх сурвалж: http:// www. ndaatgal. mn / bh http:// www. legalinfo. mn / law / details / 10922 http:// vip76. mn / content / 33416