сэтгүүл
Редакцийн үг
Эрхлэн гаргагч: Имако консалтинг институт
Улсын бүртгэлийн дугаар: 396
Захирал, ерөнхий редактор: Р. Лхагвадулам
Маркетингийн захирал: Э. Баясгалан
Маркетингийн алба: Э. Батбаяр, Д. Мөнхжаргал
Дизайн эх бэлтгэл: О. Билгүүн
Сэтгүүлч: М. Түшиг, Б. Ариунзаяа
Менежер: Б. Итгэлт
Фото:“ Naru” фото студи“ J” фото студи“ ZTM” фото студи
Хаяг: Улаанбаатар, ЧД 2-р хороо, Нарны Титэм LADY төвийн байр
Утас, Факс: 11-317989, 70-127989
И-мэйл: bayasgalan _ imaco @ yahoo. com info @ imaco. mn
Вэб сайт: www. imaco. mn
Захиалгын индекс: Монгол шуудан-14396 Улаанбаатар шуудан-2001090
“ Чөлөөт Хэвлэл Сан” хэвлэх үйлдвэрт хэвлэв
Шинэ үе ирж явна. Салхи нэгэнт эргэжээ. Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа их улс төр лүү айсуй! Энэ давалгааг эхлүүлэгчид бол дэлхийн энтэй сэтгэж, тэдний чинээтэй хөгжих амбиц бүхий, монголын сэхээтэн, сор залуус. Тэдний нэг, шинэ цагийн онцгой, содон төлөөлөл-Баатаржавын Мөнхсоёлыг танилцуулъя.
Б. Мөнхсоёл бол юуны түрүүнд эдийн засагч хүн. Түүний олж авсан боловсрол нэр хүндтэй, үнэ цэнэтэй байгаад хэргийн учир оршино. Жирийн сэхээтний гүргэр охин, КТМС-ийн“ гавал” оюутан Францад Европын менежментийн Их сургууль, Тайландад Азийн технологийн Институт, АНУ-д Мичиганы Их сургуулийг тус тус гялалзтал төгсжээ. Одоо ч ном үзсэн хэвээр, Канадын Конкордиа Их сургуулийн докторантурт сурч байна. АНУын Засгийн газраас зарладаг Фульбрайтын тэтгэлгийг хүртэж чадсан цөөхөн монголчуудын нэг. Манайд хэрэгжсэн олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд гадаадын үнэ цэнэтэй мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэн ажиллаж чадсан монгол бүсгүй.
Эдийн засагч Баатаржавын Мөнхсоёл |
хөгжлийн бодлого |
тодорхойлох талбарт өөрийн өнгө төрх, үзэл бодлоороо нэгэнт ялгаран |
хүлээн зөвшөөрөгджээ. Төсвийн сул задгай, эмх журамгүй байдлыг |
цэгцэлж, татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж, хуримтлалтай, |
зөв төлөвлөлттэй улс орон болгохын төлөө бодлогын түвшинд |
ажилладагаараа |
олон түмэнд танигдсан |
чадварлаг мэргэжилтэн |
билээ. |
|
|
Иргэний нийгмийн тод томруун зүтгэлтэн, олон улсад нэр хүндтэй судлаач Б. Мөнхсоёл Блүүмберг, Ийгл зэрэг телевизд байнга уригддаг. Макро эдийн засаг, төсөв, өрсөлдөх чадварын тухай судалгаанд суурилсан нухацтай хэрнээ энгийн яриа учраас сонгогчдын боловсролд оруулж байгаа түүний хувь нэмэр гэлтэй.
УИХ-ын 59 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж буй Б. Мөнхсоёл төрд гараад юу хийж бүтээх юм бол? ХЯНАЛТТАЙ ТӨСӨВ, ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ТӨР, СОЁЛТОЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ гэсэн товч хэрнээ ойлгомжтой уриа үүний хариулт юм.
Үр хүүхдийн маань ирээдүй үзэгний үзүүрт байгаа энэ өдрүүдэд та хэнийг сонгох гэж байна?
Сонгогчдыг мөнгөөр урхидан төрд гарахыг эрмэлзэгчдэд ахин боломж өгөхгүй биз дээ? Дэлхий даяар жигшигддэг улс төрчоффшорчдыг дэмжинэ гэж үү? Цээжээ дэлдсэн эх орончийн дүрд тоглогчийг биш биз?
Эрдэм туршлага тэгширсэн энэ цагийн Мөнхсоёлуудад боломж олгоё! Сонголт тань мэргэн байх болтугай!
“ Төрийн хүн“ сэтгүүлийн эрхлэгч, Удирдахуйн ухааны докторант, Монголын Менежментийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р. Лхагвадулам