"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл "Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл | Page 15

15 СҮХБААТАР ДҮҮРЭГ 1778 оноос эхлэн Монгол улсын шашин, төр, соёлын байгууллагууд тус дүүргийн газар дээр байрлаж байв. “Нийслэлийн хоймор” хэмээн өргөмжилдөг. Сүхбаатар дүүрэг анх 1965 оны 4 дүгээр сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Сүхбаатарын район нэртэй байгуулагдаад даруй 51 жилийн нүүрийг үзэж байна. Тэр үедээ 44 хороо, 19542 өрх, 96.6 мянган хүн амтай байжээ. 1992 оны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болон шинээр зохион байгуулагдсан. Тус дүүрэг өнөөдөр 20.8 мянган га газар нутагтай, 20 хороо, 36062 өрхтэй, 2016 оны эхээр 136424 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болоод байна. 1960 оноос ЗХУ, Чех, Герман зэрэг орнуудтай хамтран Монгол орон даяар хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлснээр 1973 онд Багануурын нүүрсний нөөцийг олж тогтоожээ. 599.800.000 тонн хүрэн нүүрсний арвин нөөцийг илрүүлсэн нь Багануур дүүргийг байгуулах үндэс нь болсон билээ. Тиймээс 1980 оны 02 сарын 14-ны өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болгон байгуулсан түүхтэй. БАГАНУУР ДҮҮРЭГ Багануур Хувьцаат Компани : 1978 онд байгуулагдсан, 599 сая тонн буюу 150 жилийн хүрэн нүүрсний нөөцтэй. Жилд 4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 50% гаруй, төвийн бүсийн 60 гаруй хувийг дангаараа хангадаг нүүрсний ил уурхай юм.Ордын байршлын хувьд Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт Хэрлэн голын баруун эргийн дагуу оршдог. Орд газрын гадаргын өндөршилт нь далайн түвшнээс дээш 1332.91376.3 метрийн хооронд хэлбэлздэг. Эх сурвалж: http://ubstat.mn/Report http://www.manaikhoroo.mn/ http://sbd.gov.mn/ http://bnd.ub.gov.mn/ Тус дүүрэгт нийслэлийн төр, засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрдөг. Үүнд Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, Элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг улс төрийн нам, эвсэл, холбоодын 30-аад байгууллага байрладаг. Мөн Шинжлэх ухааны Акедеми, МУИС, ЭМШУИС, ШУТИС, МУБИС зэрэг их, дээд сургууль, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг зэрэг 6276 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Багануур өртөө: Олон улсын төмөр замын сүлжээнд холбогдсон, жилдээ 4.0 сая тонн хүртэлх ачаа эргэлтийн хүчин чадалтай. Ачаа ачих, буулгах салбар зам, талбай, 300 мкв агуулах, 12 тонн даацтай гүүрэн кранаар үйлчилгээ үзүүлдэг. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 111,2 тэрбум төгрөг, салбарын өсөлт 7.1 хувьд хүрсэн байна. Нийт үйлдвэрлэлтийн 12.5 хувийг төмөр арматур, 77.6 хувийг нүүрс олборлолт, 2.6 хувийг дулаан үйлдвэрлэл, 0.3 хувийг талх нарийн боовны үйлдвэрлэл, 7.1 хувийг цахилгаан үйлдвэрлэлт эзэлж байна.