"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл "Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл | Page 11

11 СЭТГЭЛТЭЙ, ЁС ЗҮЙТЭЙ ЦЭВЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ Ÿ Улс төрчид, төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдүүлэн, бүх хэлбэрийн авлига, хээл хахуулийг устгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ÿ Шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг устгах чиглэлээр боловсрол, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан цогц бодлогыг боловсруулна. Шинэ Монгол иргэний ТӨЛӨӨ М онгол хүнээ дээдэлсэн, төрийн түшээдэд хариуцлага тооцдог, цэвэр, шударга Монгол төрийг цогцлооно. Монголын төрд нүүрлэсэн утаа МАНАН-г арилгана. ШИНЭ МОНГОЛ ИРГЭНИЙ ТӨЛӨӨ Ÿ Монгол Макро эдийн засгийн оновчтой бодлогын ТӨЛӨӨ хүн бүрийг эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээнд хамруулах, хүний амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгоход зорино. Ÿ Монгол хүний хөдөлмөрлөх, бүтээх, өрсөлдөх ур чадварыг хөгжүүлэх замаар бүрэн хөдөлмөр эрхлэлтэд хүрэхийг зорино. Ÿ Цэвэр, ёс зүйтэй Монгол хүн, Монгол нийгмийг төлөвшүүлэх бодлогыг бий болгоно. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ОНОВЧТОЙ БОДЛОГЫН ТӨЛӨӨ Бизнесийн таатай орчны ТӨЛӨӨ Ÿ Төсвийн сахилга батыг бий болгохын төлөө ажиллана. Эдийн засгаа тэтгэдэг, хувийн секторт эдийн засгийн мөчлөгт зохицсон тогтвортой төсвийн бодлого явуулахыг дэмжинэ. Ÿ Эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг сааруулах тогтворжилтын болон хуримтлалын санг бий болгохын төлөө ажиллана. Ÿ Үнэ, ханшийг тогтвортой түвшинд байлгах, эдийн засгаа дэмжин тэтгэх мөнгөний зөв бодлого хэрэгжүүлнэ. Ÿ Инфляцийг тогтвортой бага түвшинд барих, хөрөнгийн урсгалыг зохицуулалттай болгох, ингэснээр банкны бизнесийн зээлийн хүүг эрс буулгахын төлөө ажиллана. ОНОВЧТОЙ БОДЛОГО, ҮР ДҮН t Жил бүр бараа, үйлчилгээний үнэ харьцангуй тогтвортой t Валютын ханшны хэлбэлзэл бага t Сахилга баттай, тогтвортой төсөв t Гадаад валютын зохистой нөөц t Ажилгүйдлийн түвшин бага t Мөнгөний зөв бодлого t Хууль эрх зүйн зөв, тогтвортой орчин ЗЭЭЛИЙН ХҮҮ 9 ХУВИАС ДООШ БУУРАХ БОДИТ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ