НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 99
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
ГЕОГЕБРА ПРОГРАММААР МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН
ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БЭЛТГЭХДЭЭ ГЕОГЕБРТУБЕ АШИГЛАХ НЬ
Ц.Навчаа1, Л.Янжинлхам2, С.Мягмарлхам2
МУИС-ШУС Байгалийн ухааны салбарын багш
МУИС-ийн Математикийн багшийн IV ангийн оюутан
Имэйл хаяг: ynjikaaa@yahoo.com
1
2
Хураангуй
Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан сурагчдаар мэдлэг бүтээлгэж,
хичээлээ заах хэрэгцээ шаардлага багш нарт байна. Математикийн,
ялангуяа геометрийн хичээлийг Геогебра программ ашиглан заавал хичээлийг
сонирхолтой, үр дүнтэй болгож, улмаар багшийн ажлыг хөнгөвчилж болох юм.
Ингэж хэрэглэгдэхүүн бэлтгэн хичээл заахад багш программыг бүрэн эзэмшиж,
хэрэглэгдэхүүнээ бэлдэж чаддаг байх шаардлагатай. Гэвч багш өөрөө бүх
хэрэглэгдэхүүнийг бэлтгэх программын, мэргэжлийн болон цаг хугацааны
боломж хязгаарлагдмал байдаг. Геогебра программ дээр олон орны багш
нар хэр