НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 95
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
ёстой. Багш нарын сургалт явуулах арга барил суралцагчдын сурах хэв маягт
хэрхэн нийцэж байгааг тодорхойлох зорилгоор авсан санал асуулгад дараах
асуулгын хариултын хувь маш өндөр байгаа нь анхаарал татахуйц байлаа.
Санал асуулгад оролцсон 380 оюутны 71% нь багш маань байнга өөрөө
хичээлийг тайлбарлаж өгдөг гэсэн хариултад маш сайн нийцэж байна гэсэн
хариултыг сонгосон байгаа нь бусад асуулгаас хамгийн өндөр хувьтай байна.
Ингээд бид асуудал юунд оршоод байгааг тодруулах үүднээс гадаад хэлний
хичээлүүдийн сургалтын хөтөлбөр, гарын авлага, сурах бичгүүдэд анализ хийж
багш нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний дүнд гадаад хэлний
сургалтын хөтөлбөрүүд дүрэм заахад голлон боловсруулагддаг, дүрмийг багш
тайлбарлан ойлгуулахад их цаг зарцуулдаг, оюутан бүртэй тулж ажиллах цаг
хомс байдаг, гадаад хэлний сургалтанд ашиглагдаж буй сурах бичиг, гарын
авлагууд зарим та