НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 63

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë Үнэлгээг хийхдээ QuADEM (Quality Assessment of Digital Educational Material) буюу Дижитал сургалтын материалын чанарын үнэлгээ хийх аргачлалын тусламжтайгаар үнэлсэн. (Opdenacker, Stassen, Vaes, Waes, & Jacobs) Үнэлгээ нь нийт 14 шалгуур үзүүлэлттэй бөгөөд хамгийн дээд оноо нь 70 авах ба хамгийн доод оноо нь 14 байна. Эндээс үнэлгээнүүдийн эзлэх хувийг дараах байдлаар гаргасан. 7-р хүснэгт Үнэлгээний хүснэгт Мэдээллийн чанарын үнэлгээ Эзлэх хувь Харгалзах оноо Маш сайн ≥ 80% ≥ 56 Сайн 60% - 80% 42 – 56 Дунд 50% - 60% 35 – 42 Хангалтгүй 30% - 50% 21 – 35 Маш хангалтгүй ≤ 30% ≤ 21 Нийт 70 оноогоор үнэлэхээс 67 оноо авсан бөгөөд эндээс тухайн хичээлийн контентийн чанар нь “Маш сайн” гэсэн үр дүн гарч байна. Coursera –ийн хичээлүүдэд ямар ч төрлийн төхөөрөмжөөс хүртээмжтэйгээр хандах боломжтой, контентуудыг товч тодорхой байдлаар ойлгомжтой илэрхийлсэн, контентууд руу хандахад хурдан, видео болон текстэн контентуудыг хоёуланг нь оруулдагаараа сонсголын болон харааны ой тогтоолтыг дэмжиж байгаагаараа маш давуу талтай юм. Мөн контентûн тал дээр ямар нэгэн асуудалтай байвал тэр дор нь асуух, тусламж хүсэх бололцоотой. Эдгээр давуу талууд нь ийнхүү контентûн чанар нь сайн гарах гол хүчин зүйлс нь болсон гэж үзэж байна. Дүгнэлт Мэдээлэл холбооны технологийн асар хурдацтай хөгжил нь сургалтын арга хэлбэр, заах арга зүй шинэчлэхэд хамгийн гол түлхэц болж байгаа өнөө үед Монгол улсын хувьд цахим сургалтыг хэрэгжүүлэх үйл явц их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон хувийн байгууллагуудын хэмжээнд нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөгжиж байгаа системийн хувьд эхнээсээ тодорхой стандартын дагуу, чанартай үйл ажиллагаа явуулж байж илүү үр дүнтэй сургалт явуулах боломжийг бүрдүүлнэ. Үүний тулд юун түрүүн цахим сургалтын контентûг тодорхой стандарт шалгууруудын дагуу боловсруулах хэрэгтэй юм. Иймээс дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн чанарын фрэймворкуудын харьцуулалт болон судлаачдын судалгаанууд дээр тулгуурлан цахим сургалтын системийн контентûн чанарыг үнэлэх шалгууруудыг боловсруулахыг оролдлоо. Контент, мэдээллийн чанарыг үнэлэхийн тулд нэг хүний үнэлгээ бус олон хүмүүс олон талын үнэлгээ хийх шаардлагатай болдог. Нэг хүн контентûн чанарыг үнэлэх нь зөвхөн өөрийн өнцгөөс харж үнэлэх бөгөөд харин олон хүн олон талын үнэлгээ өгөх нь илүү бодитой болгох юм. Цахим сургалтыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хувьд сургалтын http://mn.khanacademy.org 63