НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 49
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
Хан академийн цахим хичээл, ялгаатай боловсруулсан даалгавар, гарын
авлагыг турших, үр дүнг тогтоох, засан сайжруулах, хөгжүүлэхэд “Хүүхэд
хөгжүүлэх цаг”-аар дамжуулан хэрэгжүүлж үр дүнг танилцуулсан. Сургалтыг
зохион байгуулснаар багш арга зүй технологийн эрэл хайгуулд мордох гарааны
алхам болсон. Багш арга зүйгээ өөрчлөн хөгжихийн хамт сурагчдын амжилт
чанар ахиж, идэвх оролцоо хандлага өөрчлөгдөж байгаа нь сургалтын ололттой
тал болсон. Иймээс сургалтаар дамжуулан өгүүлбэртэй бодлогыг сурагч
бүр бодож сургах багшийн арга зүйн нэгэн технологи болж хэлэлцүүлэхээр
дэвшүүлж байна.
Дүгнэлт
Сурагчдын суралцах үйл ажиллагаанд
тэдний сонирхлыг төрүүлэхүйц
танхимын сургалт, мэргэжлийн багийн хамтын ажиллагаанд боловсруулсан
хэрэглэгдэхүүн, гарын авлага, Хан Àкадемийн цахим хичээлийг ашиглаж зохион
байгуулснаар дараах асуудлуудыг дэвшүүлж байна.
• Багш бүр өөрийн арга зүй, технологио зөв тодорхойлон ашиглах
• Сурагчдад чөлөөтэй сэтгэх, бодох нээн илрүүлэх, бусдадаа илэрхийлэх,
бусдыгаа сонсох боломжийг багш бүрдүүлж өгсөн
• Сурагчдаа оношлон тэдний чадварт тохирсон нэгж хичээлийн хөтөлбөрөө
төлөвлөдөг болсон.
• МХХТ-ийг тогтмол ашиглан сургалтыг зохион байгуулах
• Хүүхэд нэг бүрээ өөрийн чадварт суурилсан, бие даан шийдвэр гаргах,
бүтээлч, итгэл үнэмшилд хөтлөх хөтөч чиглүүлэгч хөгжсөн багш байхыг
зорьсон.
• Цаашид нээлттэй эхийн бусад программуудыг ашиглан цахим хичээл
боловсруулан мэргэжлийн багш нар болон бие даан суралцаж буй
сурагчдад түгээн дэлгэрүүлэх
Дээрх дэвшүүлсэн санаа маань сургалтаар дамжуулан багш сурагчид хамтдаа
хөгжиж болохыг харуулсан, бусдад түгээн дэлгэрүүлэх арга зүй технологийн
санд оруулах туршлага судалгаа маань юм.
Ном зүй
1. ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг БСШУЯ-ны дэвшүүлсэн “Зөв Монгол Хүүхэд”
хөтөлбөр /3.2, 3.3, 3.4, 6.2, 6.2.1 заалтууд/
2. Багш хөтөлбөр /2.1, 2.2.2, 2.2.3, 2.3.1, 4.2.6 заалтууд/
3. Ном хөтөлбөр /8.1.3, 8.1.5, 8.1.7, 8.2.2, 8.2.3 заалтууд/
4. Авьяас хөтөлбөр /7.2, 7.2.1, 7.2.2, 7.3.7 заалтууд/
5. БСШУЯ-ны сайдын 293-р тушаалын хэрэгжилт
6. Крамор.В.М. (2011). Өгүүлбэртэй бодлого бодох арга зүй
7. Даваадорж.Ч. (2009). Математикийн хичээлийн сургалтын материал VI-VII
анги
8. Даваадорж.Ч. (2009). Математикийн хичээлийн сургалтын материал VIII-IX
анги
9. Даваадорж.Ч. (2009). Математикийн хичээлийн сургалтын материал X-XI
анги
http://mn.khanacademy.org
49