НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 43

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë Энэ агуулгатай холбоотойгоор “Шулууны хандлагыг тайлбарлах” хичээлийг авч үзлээ. Статистик таамаглал дэвшүүлэх, батлах, няцаах зэрэг нь манай багш сурагчдад төдийлөн танил биш агуулгууд юм. Дэвшүүлсэн асуудал: “Хандлагын шулуун татжээ. Өнцгийн коэффициент нь ямар утгыг илэрхийлэх вэ?” Ерөнхийдөө статистик асуудлууд нь амьдралаас гарч ирсэн байдгаараа сонирхолтой юм. Таамаглал дэвшүүлэх “Хичээл давтах хугацаа нэмэгдэх бүрд оноо хэдээр нэмэгдэх боломжтой байна вэ” гэх мэт. Хандлагын шулууныг тайлбарласнаар статистик таамаглалуудыг баталж, эсвэл няцааж байна. Дүгнэлт гаргах: Хувилбарт дүгнэлтүүдийг шалгаж үзээд зөв хариултаа тодорхойлж байна. Энэ хичээл нь дасгал ажил ажиллах заавар болохоос гадна, хандлагын шулуун гэж юу болох, ямар утга санааг агуулж байгааг маш дэлгэрэнгүй тайлбарлажээ. Дүгнэлт ба хэлэлцүүлэг Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшүүлэх “Хан Академийн видео хичээлүүд нь áоловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болж байна. Мөн ихэнх хичээлүүд нь амьдрал ахуйн асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлэх замаар хийгдсэн нь сурагчдын сонирхлыг татах, бие даан суралцах идэвхийг нэмэгдүүлэх, цаашид суралцах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Монгол хэлнээ орчуулагдан гарсан видео хичээлүүдийн агуулга ЕБС-èéн математикийн хичээлийн агуулгатай 95% тохирч байгаагаараа сурагчид яг өнөөдрийн хичээлээр үзсэн агуулгаа давтах, дэлгэрүүлэн судлах боломж олгож байна. http://mn.khanacademy.org 43