НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 34

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ уламжлалт загвартай хослуулах боломжийг туршиж байсан тухайгаа өөрийн номондоо дурдсан байдаг. Мөн МУ-ын БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Cан мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, биологи, анатоми, байгаль ба нийгмийн ухааны онлайн видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулж, багш нарыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгоñíîîð математикийн зарим багш нар туршиж эхэлсэн байна. 1. Арга зүй Анх 18-р зуунд Прусст манай өнөөгийн танхимын сургалтын гол загвар үүссэн байна. Татварт түшиглэсэн албан ёсны нийтийн боловсролын энэ тогтолцоо нь бүх хүнд боловсрол эзэмшүүлэх хамгийн хэмнэлттэй зам байсан нь тодорхой. Мөн сургуульд сурч байсан ихэнх хүмүүс уншиж бичиж чаддаг, математикийн суурь, шинжлэх ухааны үндсийг мэддэг, мөн нийгэмд хэрэгцээтэй зарим нэг чадварыг олж авсан байх нь гарцаагүй. Гэвч эдгээр чадвар нь ши