НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 106

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ ÁÀÃØ ÁÝËÒÃÝÕ ÑÓÐÃÀËÒÀÄ ÑÓÐÃÀËÒÛÍ ÍÝÝËÒÒÝÉ ÖÀÕÈÌ ÑÈÑÒÅÌÈÉÃ ÒÓÐØÑÀÍ ÍÜ Д.Цэдэвсүрэн, Ц.Нямсүрэн Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МБУС, Мэдээлэл зүйн тэнхим Имэйл хаяг: tsedevsuren@msue.edu.mn, nyamsuren@msue.edu.mn Хураангуй Мэдээлэл холбоо, харилцааны технологийн хөгжил нь сургалтын арга зүй, технологид шинэ боломж арга замыг бий болгож байна. Тэр дундаа их дээд сургуулийн сургалтад суралцагчийн сурахуйн үйлийг дэмжих, сурах арга барилд суралцахад дэмжлэг болохоор интеграцчилан ашиглах өргөн боломж бий болжээ. Багш мэргэжлээр суралцагч нь МХХТ-ийг сургалтад ашиглах, МХХТ-ä суурилсан сургалтыг зохион байгуулах суурь мэдлэг, чадвартай байхыг цаг үе шаардаж байна. Энэ шаардлагын үүднээс МХХТ-ийг ашиглах арга зүй, технологийн талаарх онол, арга зүйн талаар багш бэлтгэх сургалтын агуулгад тусгаж өгснөөс гадна зарим мэргэжлээр цахим сургалтын давуу талыг ашиглан холимог сургалтыг хэрэгжүүлэх ажил олноор хийгдэж байна. Багш мэргэжлээр суралцагч нь долоо дугаар улирлын эхний дөрвөн долоо хоногт бие даасан багшлах дадлагыг орон нутагтаа гүйцэтгэдэг. Уг дадлагаас үргэлжлүүлэн Мэдээлэл зүйн багшийн 4 дүгээр ангийн 8 долоо хоногийн сургалтыг MOODLE системийг ашиглан зохион байгуулж, туршсан сургалтын зарим үр дүнгийн талаар энэхүү өгүүлэлд авч үзлээ. Түлхүүр үг: Moodle, e- learning, education, university, information technology, open education Удиртгал Өнөөгийн нийгэмд хамгийн их өөрчлөгдөж буй үйл явцын нэг бол суралцахуй юм. Суралцахуйн хувьсал нь шинээр гарч ирж буй нийгмийн болон технологийн хөгжлийн давуу тал, боломжийг сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс сургалт, боловсрол үйл ажиллагаанд хэрэглэхтэй холбогдон бий болж байна [1]. Эдгээр хувьслын нэг жишээ бол цахим сургалт юм. Энэхүү сургалтын арга нь технологид тулгуурласан бөгөөд бусад салбартай адил үр ашиг хүлээсээр л байна. Цахим сургалт нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж сургалтын загвар, технологийн шийдэл, заах арга барил зэрэг олон зүйлийг шинээр туршиж, хөгжүүлэх боломж, арга замыг турших, бий болгох арга зам, хэрэгсэл болсоор байна. Энэхүү эрчимт хөгжлийн үр дүнд ихэнх их, дээд сургуулиуд худалдааны эсвэл нээлттэй эхийн сургалтын удирдлагын системүү -4.4.t,