НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 104

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Дүгнэлт ба хэлэлцүүлэг ГеогебраТубе-ээс хэрэглэгдэхүүн татаж аваад хичээл заахад гарсан давуу тал: − Цаг хугацаа хэмнэсэн − Өөрийнхөө хэрэгцээнд тохируулан өөрчилсөн − Бүх хэрэглэгдэхүүнээ нэгтгэж Геогебра ном үүсгэн ГеогебраТубед байршуулсан. − http://www.geogebra.org/material/simple/id/2304793 − http://tube.geogebra.org/material/simple/id/2304933 Геогебра ном − Багануур дүүргийн 125-р сургуулийн багш Цолмон байршуулсан хэрэглэгдэхүүнийг ашиглан 12-р ангид хичээл орсон. Цолмон багш “Хэрэглэгдэхүүн таалагдсан. Сонирхолтой хичээл болсон. Судлагдахууны багаараа математикийн програм болон Геогебра сурахаар шийдээд сургалтаа эхлүүлээд байна” гэсэн сэтгэгдэл бичсэн. Судалгаанаас үзэхэд: 1. Та хичээл заахдаа програмì ашигладаг уу? гэсэн асуултанд нийт 22 багшийн 21 нь хаàяа гэж хариулсан байна. 2. Цахим хэрэглэгдэхүүнээр хичээл заахад ямар асуудал гардаг вэ? гэсэн асуултанд хэрэглэгдэхүүн ховор, цаг хугацаа их шаарддаг гэж хариулсан байна. 3. Танд Геогебра програмì ашиглахад ямар хүндрэл учирдаг вэ? гэсэн асуултанд нийт багшийн 4 нь гадаад хэлний мэдлэг, 3 нь түлхүүр үгээ мэдэхгүй, 5 нь бэлэн Геогебра үзүүлэн ховор, 5 нь хэрэгцээндээ зориулж ашиглаж чаддаггүй гэсэн байна. Эдгээр асуулгаас харахад програмì хааяа ашигладаг, мөн тулгараад байгаа бэрхшээл нь хэрэглэгдэхүүн ховор, цаг хугацаа их шаарддаг ба бэлэн геогебра програмì байвал хичээлдээ ашиглахыг хүсдэг гэсэн байна. ГеогебраТубе-г ашигласнаар: 1. Хэрэглэгдэхүүн бэлтгэх санаа авах 2. Бэлэн хэрэглэгдэхүүн татаж авах 3. Татаж аваад сайжруулах гэсэн боломжуудтай. Тиймээс багш нарт тулгамдаад байгаа асуудлуудыг ГеогебраТубе шийдэх боломжтой гэж үзэж байна. Зөвлөмж +BsB