9
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
ИНГЭЖ ШИЙДНЭ
ЗӨВ ШИЙДЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ
ОЙР ОРЧМЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ БОЛОН КАМЕРЫН ХЯНАЛТ МУУ
• Тус хороо нь 47,7 га газар бүхий нутаг дэвсгэртэй, 110 гаруй ААН байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн тодорхой хувийг бар ресторан эзэлж, мөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа учир гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Мөн камерын хяналт байхгүйгээс гэмт хэргийг таслан зогсоох, хянах, илрүүлэхэд хүндрэл учирдаг.
5.5.12-т Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, хаягжуулалтыг сайжруулж, томоохон гудамжуудыг камержуулна.
ЗАМЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГДЭЭГҮЙ
• Замын эвдрэл их учир тоосжилттой, энхэл донхол, нүх ихтэйгээс замын осол их гардаг.
• 10, 11, 12, 14, 15, 16, 32-р байрын гадна машины зогсоол байхгүй.
• 1, 6, 7, 8-р хэсгүүдэд замын засвар үйлчилгээ хийгдээгүй, олон нүх үүссэн учир тойрч гарах үед замын осол их гардаг.
2.15 Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбож дуусгана.
АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫН ХҮРЭЛЦЭЭ МУУ
• Тус хороонд 2224 өрх, 9778 хүн амтай. Үүнээс орон сууцанд 1743 өрх амьдарч байна. Байруудын гадна машины зогсоол хүрэлцээгүйн улмаас автомашины түгжрэл үүсэж тээврийн хэрэгслийн тухай хууль зөрчих үндэс болдог.
5.5.1. Газар доорх болон давхар зогсоолыг нэмэгдүүлнэ
БАЙРНЫ ДУНДАХ ТОГЛООМЫН ТАЛБАЙ ХОМС
• Тус хорооны нутаг дэвсгэрт 60 гаруй орон сууц байгаагаас байрны дундах тоглоомын талбай хомс. Байрны оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг хангахгүй байгаа нь оршин суугчдын эрүүл, ая тухтай нөхцөлд амьдрах эрхийг хязгаарлаж байна.
5.3.8 Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлнэ.
ТӨВ ЗАМЫН ЭВДРЭЛ, ХОРООЛЛЫН ДУНДАХ АВТОЗАМЫН АЧААЛЛААС ҮҮДСЭН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ
• Тус хорооны нутаг дэвсгэр болох Чингис соосэ сургуулийн урд талын зам эвдрээд хэдэн жил болж байгаа тоосжилттой, мөн нүх ихтэй. Иргэд хорооллын дундах авто замаар зам товчлон их зорчдогоос үүдэн автозам ихээр эвдэрдэг. Үүнээс үүдэн иргэдийн аюулгүй тайван байдал алдагддаг, авто замын осол, замын эвдрэлтэй холбоотой ахуйн осол, зам тээврийн осол ихээр гардаг.
5.1.8 Улаанбаатар хот-Хөшигийн хөндий, хотын зүүнээс-баруун, урдаасхойд чиглэлд хурдны зам барина. 5.1.9“ Гудамж” төслийг үргэлжлүүлж, гүүрэн болон нүхэн гарцуудыг нэмэгдүүлнэ. Авто машингүй гудамж байгуулна.
ТЭТГЭВРИЙН НАСНЫ ИРГЭД АЖЛЫН БАЙР ХОМС, АЖЛЫН ШААРДЛАГА ХЭТ ӨНДӨР
• Тус хорооны нутаг дэвсгэрт 700 гаруй ахмад настан амьдарч байна. Энэ талаар өмнө нь ямар нэг бодлого хэрэгжиж байгаагүй.
1.5.1“ Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” гаргаж,“ Ач санах” хуулийг батлан хэрэгжүүлнэ. 1.5.2“ Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгож, хүүхэд, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг өвлүүлнэ. 1.5.3 Азай буурлууддаа“ Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ. 1.5.4 Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНД СУРТАЛ, ЁС ЗҮЙН ДОГОЛДОЛ
• Тус хорооны нутаг дэвсгэрт төрийн төсөвт 17 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн доголдлоос болж иргэдийн хэрэгцээ шаардлага хангагддаггүй. Жишээ нь: цагдаа хүчний байгууллагынхны дарамт шахалт, дүүргийн эмнэлгийн эм тарианы хангамж муу гэх мэт.
5.4.1. Нийслэлийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ. 4.2.5 Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчлэн иргэдэд зүй бусаар хандсан, хүнд суртал гаргасан, худал мэдээлэл хийсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагын арга хэмжээ авдаг болно.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ