Н.УЧРАЛ Сэтгүүл | Page 7

7
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
ИНГЭЖ ШИЙДНЭ
ЗӨВ ШИЙДЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨНД ОРСОН БАЙРУУД ХҮЛЭЭГДСЭЭР
• Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй 535 орон сууцны барилга байдгаас 210 барилгыг нь хүчитгэн сайжруулж ашиглах, үлдсэн 325 орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг МХЕГ гаргажээ. Энэ дагуу таван шарын 5 байр дахин төлөвлөлтөнд орсон ч шинэ байр баригдаагүй иргэд хүлээсэн хэвээр байна.
5.1.2“ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг үе шаттай хэрэгжүүлнэ.
5.2.12 Аймгийн төвүүд болон томоохон хот сууринд дулааны станц шинээр барих, өргөтгөх, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр бохир усны шугамд холбох ажлыг концессын гэрээгээр үе шаттай хэрэгжүүлнэ.
5.2.2 Ашиглалтын шаардлага хангахгүй 1000 айлын орон сууцыг дэс дараатай шинэчилнэ.
ЗАМЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГДЭЭГҮЙ
• Замын эвдрэл их учир тоосжилттой, энхэл донхол, нүх ихтэйгээс замын осол их гардаг.
• 10, 11, 12, 14, 15, 16, 32-р байрын гадна машины зогсоол байхгүй.
• 1, 6, 7, 8-р хэсгүүдэд замын засвар үйлчилгээ хийгдээгүй, олон нүх үүссэн учир тойрч гарах үед замын осол их гардаг.
2.15 Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбож дуусгана.
ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙХГҮЙ
• Байр, орон сууцны орчмын бүх талбайг машины зогсоол болгосон
• 1, 2, 3, 4, 6, 7, 8-р хэсгүүдэд тоглоомын талбай огт байхгүй!!!
5.3.5. Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжийг барина. 5.4.4. Нийслэлийн хороо бүрийг хүүхдийн цэцэрлэг, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбайтай болгоно.
ЭМНЭЛЭГ БАЙХГҮЙ
• Эмнэлэг хүрэлцээгүй учир иргэд өөр тийш явж эмчлүүлэх хэрэгтэй болдог. Хаягжилт ойлгомжгүйгээс шалтгаалж түргэн, гал команд, онцгой байдал болон иргэд цаг алдах мөн аюул гамшиг нүүрлэх асуудлууд өдөр тутам тулгарч байна. Одоогоор 350 гаруй хүн, айл өрх бүртгэл, хаяггүй байна.
1.38 Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлнэ 1.41 Эрүүл мэндийн үйлчилгээ авах шат дамжлага, чирэгдлийг эрс бууруулж, өвчтөний түүхийг цахимжуулан, эмнэлгүүдийн мэдээлэл технологийн програм хангамжийг сайжруулна.
ХОГИЙН САВ ХҮРЭЛЦЭЭ МУУ
• Хогийн савны хүрэлцээ муугаас хаа сайгүй хог хөглөрдөг.
• 18 дугаар хорооны 6, 7, 8-р хэсэгт хогийн савны хүрэлцээ муу учраас хур хог хөглөрч байна.
5.10 Томоохон хот, төв суурин газрын агаар, хөрс, усны бохирдол, орчны доройтлыг хязгаарлан зогсоож, дүүрэг бүрт хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулах, худалдан авах цогц менежментийг бий болгоно.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ