Н.УЧРАЛ Сэтгүүл | Page 17

17
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ

БИД ИНГЭЖ ШИЙДНЭ

хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх“ 21:100”,“ Монгол мал”,“ Атрын аян” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжинэ. 2.6.6. Ажлын байрыг хамгийн олноор бий болгодог хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх“ 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 аймагт импортыг орлох, гол 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ.
1.3.10. Сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримтална. 1.3.11. Монгол залуусаа ажлын байраар хангах бодлого барьж, гадаадаас авдаг ажиллагсдын тоог 50-аас дээш хувиар бууруулна. 1.3.12.“ Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд жилд 20,000-аас доошгүй залуучуудыг мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөөд байна гэсэн юм. Энэ бол тус намын мөрийн хөтөлбөрийн ердөө нэгээхэн хэсэг.
Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны иргэн Г. Ойнбаяр“ Таны ярьж байгаа зүйлс сайхан байна. Гэхдээ та намын мөрийн хөтөлбөрөө багцлаад цөөн хэдэн үгээр тайлбарлахгүй юу” гэсэн хүсэлт тавив. Н. Учрал“ Танд баярлалаа. Би намынхаа болон 72-р тойргийнхоо хүрээнд хийх ажлаа хэдхэн үгээр тайлбарлая. Товчхондоо бол манай мөрийн хөтөлбөр нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ахмад, дунд, залуу гээд гурван үеийнхэндээ зориулсан, амьдралд ойрхон, хүн рүүгээ чиглэсэн онцлогтой.
Ахмадынхаа үгийг сонсож, дунд үе нь бодлогоо гаргаж, залуучуудынхаа хүчээр өөрчлөлт шийнэчлэлийг авчрах бодлого барьж байна” гэсэн юм. Улс төр, Монголын нийгэмд бүх талаараа цэвэр төдийгүй хүчирхэг нэгнээр дутаж байгаа энэ үед өндөр төрийн босгыг давах аль ч талаараа айдасгүй хүн бол Н. Учрал гэдгийг Сонгинохайрханчууд хэлж байна. 30 мянга гаруй сонгогчийн эрх ашгийг төлөөлдөг нар зөв сонголтыг хийнэ гэдгээ алга ташилт, уухайн түрлэгтэй хамт Н. Учралд илэрхийлсээр байна.
Сэтгүүлч Э. Зоригт
УИХ-ын гишүүн Ц. ДАВААСҮРЭН:
Ням-Осорын Учрал гэж Монгол түмнээ боловсролтой болгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа бахархмаар сайхан залуу бий. Ингэж хэлж байгаагийн учир нь өнөөдрийн улс оронд тулгараад байгаа эдийн засгийн хямралыг гэтлэх нэг хэлбэр нь боловсролоор дамжуулж иргэдээ орлоготой болгох асуудал юм. Монголын ирээдүйн боловсролд маш их хөрөнгө оруулалт хийж яваа хүн. Бид ер нь боловсролоо дээдлэж чадвал гадныханд итгэл тээх бус өөрсдөө улс орноо удирдан чиглүүлэх үүргээ ухамсарлаад хөгжих бүрэн боломжтой.
АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ, УРЛАГ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР Н. ЖАНЦАННОРОВ:
Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага одоо мэргэшиж төлөвших шаардлагатай болсон цаг. Ийм үед мэргэшсэн парламентчид ч суух ёстой. Н. Учрал шиг өндөр боловсролтой залуус ч улс төрд шинээр гарч ирэх учиртай. Тиймээс одоо Н. Учрал шиг сайхан өндөр боловсролтой, хийж бүтээх ид насандаа яваа зоримог залуус улс төрд шинээр төрөн гарч ирэх зайлшгүй цаг нь болсон.
УУЛ УУРХАЙН ДЭД САЙД Г. ТЭМҮҮЛЭН:
Манай Учрал НАМЗХ-нд анхан шатнаас нь эхлээд Дэд ерөнхийлөгч болтлоо ажиллаж ирсэн залуу. Үнэхээр Монгол төрд хэрэгтэй өнөөгийн залуучуудын өмнө тулгамддаг олон асуудлын шийдлийг олохын төлөө тэднийхээ дуу хоолойг нийгэмд хүргэх хүн нь Н. Учрал гэж бид харж байгаа. Энэ ч утгаараа СХД-ийн иргэд сонгогчид маань Н. Учралыг дэмжиж байгаа гэдэгт бид бүгд итгэж байна.
ХХАА-н дэд сайд Б. Батзориг:
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсны 40 гаруй хувьд нь залуучуудаа илгээсэн. Тэдний дотор Н. Учралыг СХД-т илгээсэнд баяртай байна. Манай Н. Учралын хувьд УИХ-д залуучуудын дуу хоолойг бүрэн хүргэж чадахуйц хэмжээний мэдлэг боловсролтой боловсон хүчин гэж би хувьдаа харж бахархаж явдаг.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ