13
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
ИНГЭЖ ШИЙДНЭ
ЗӨВ ШИЙДЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ
ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ АЧААЛАЛ ИХТЭЙ
• Цаг их алддаг, үйлчилгээ тааруу, хангамж хүрэлцээгүй. 2 эмч, 2 сувилагч 6000 гаруй хүнд үйлчилж байна.
1.7.9. Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс дуусаагүй барилгуудыг яаралтай ашиглалтанд оруулна. 1.7.2. Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгаж, иргэд ар өврийн хаалгагүй, санхүүгийн дарамтгүй, эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй үйлчилгээг авч чаддаг болгоно. 1.7.7. Эрүүл мэндийн үйлчилгээ авах шат дамжлага, чирэгдлийг эрс бууруулж, өвчтөний түүхийг цахимжуулан, эмнэлгүүдийн мэдээлэл технологийн программ хангамжийг сайжруулна.
ГЭМТ ХЭРГИЙН ТОО ИХ
• Хулгай, дээрэм тонуул ихтэй. Энэхүү гэмт хэргүүдэд ихэвчлэн хүүхдүүд, эмэгтэйчүүд өртдөг. Дээрэмдэх, хулгай, бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэргүүд нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна.
4.3.7 Гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэрч хохирогчдыг хамгаалах зорилтыг эн тэргүүний бодлого болгоно.
СУРГУУЛЬ БАЙХГҮЙ
• 27-р хороонд ямар ч сургууль байхгүйгээс хүүхдүүд 19-р хорооны 62-р сургуульд суралцдаг. Тухайн сургууль нь 4 ээлжээр хичээллэн, 1 ангид 40- 50 хүүхэд суралцаж байна. 27 дугаар хороонд нийт 501 хүүхэд хамран тойрох сургуульдаа хамрагдаагүй байна.
1.2.4. Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжтэй болгоно.
ХОГ ИХТЭЙ, ХОГНЫ МАШИН ТОГТМОЛ ЯВДАГГҮЙ
• Хогондоо дарагдаж тэдгээр нь тарж орчныг бохирдуулан халдварт өвчний эх үүсвэр болдог.
5.3.11 Томоохон хот, төв суурин газрын агаар, хөрс, усны бохирдол, орчны доройтлыг хязгаарлан зогсоож, дүүрэг бүрт хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулах, худалдан авах цогц менежментийг бий болгоно.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРЭЛЦЭЭ МУУ
• Бүлэг дүүргэлт их, нэг анги дунджаар 60 хүүхэдтэй. Тус хороонд 1 цэцэрлэг буюу 156 дугаар цэцэрлэг, Чухаг, Боролдойн цаг хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт хамрагдах ёстой 701 хүүхдээс дөнгөж 557 нь хамрагдсан байна.
1.1.15.“ Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгийн чанар, хүртээмж, материаллаг баазыг нэмэгдүүлнэ. 1.1.16. Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан“ Байгууллагын цэцэрлэг”-ийг татварын бодлогоор дэмжинэ.
АРХИДАЛТ ИХТЭЙ
• 27-р хороонд 25 гаруй хүнсний дэлгүүр архи согтууруулах ундаа зарж борлуулж байна. Архидалт их, түүнийгээ дагаад орон гэргүй, хог түүж амьдардаг хүн ихтэй.
1.7.12. Иргэн бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлого баримтална. 1.7.14. Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох“ Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
УНДНЫ УС, ХУДАГ ХОЛ
• Агарын 1-4р гудамжны худаг хүрэлцээгүй, зөөврийн устай. Иргэд анхдагч хэрэгцээгээ ч хангалттай хангуулж чадахгүй байна. Гэр хороололд 206 өрх амьдардагаас 1 худаг байна.
5.3.14 Гэр хорооллын айл өрхүүддээ ундны усны түгээлтийг ойртуулах үүднээс 500м тутамд худаг байгуулна. 2.5.6. Аймгийн төвүүд болон томоохон хот сууринд дулааны станц шинээр барих, өргөтгөх, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр бохир усны шугамд холбох ажлыг концессын гэрээгээр үе шаттай хэрэгжүүлнэ.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ