11
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
ИНГЭЖ ШИЙДНЭ
ЗӨВ ШИЙДЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ
УСНЫ АСУУДАЛ
• 208 га газартай 12786 хүн амтай. 1420 хүн тутамд 1 худаг ноогдож байна. Нийт 3490 өрхийн дунд 9 худагтай. Хэрэглээний цэвэр усаа авахын тулд дунджаар 1-5 км замыг туулж байна
3.3.1. Бохир усыг цэвэршүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлж, усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх замаар усны хомсдлоос сэргийлнэ. 3.3.2. Гол, горхи, булаг шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол, мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах сан байгуулж, усан хангамжийг нэмэгдүүлнэ. 3.3.3. Нийслэл, төв суурин газрын ундны усны эх үүсвэрийг хамгаалах арга хэмжээ авна. 2.5.6. Аймгийн төвүүд болон томоохон хот сууринд дулааны станц шинээр барих, өргөтгөх, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр бохир усны шугамд холбох ажлыг концессын гэрээгээр үе шаттай хэрэгжүүлнэ.
ЗАМ МУУТАЙ
• 28 такси 860 гаруй хүнийг өдөр тутам зөөж байна. Гудамж болон төв зам руугaа нийлсэн зам муутай учраас тээврийн хэрэгслээр зорчиход түгжрэл ихтэй хүндрэлтэй. Замын асуудлаас үүсч осол аваар, автомашины эвдрэл гэмтэл их гардаг.
5.1.4 Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн гэр хорооллыг хөгжүүлэх шинэ үзэл баримтлал боловсруулж, дахин төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалтыг бүрэн ханган хэрэгжүүлж, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна. 5.1.9“ Гудамж” төслийг үргэлжлүүлж, гүүрэн болон нүхэн гарцуудыг нэмэгдүүлнэ. Авто машингүй гудамж байгуулна.
ГУДАМЖУУДАД ГЭРЛИЙН ШОН БАЙХГҮЙ
• 91 гудамж байгаагаас 54 нь мухар, 87 нь гэрэлтүүлэггүй байна. Оршин суугчид орой үдэш тав тухтай явах боломж муутай ба гэмт хэргийн гаралт ихсэх магдлалтай.
5.5.12. Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, хаягжуулалтыг сайжруулж, томоохон гудамжуудыг камержуулна. 5.5.4. Гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, шөнийн тарифыг тэглэнэ.
ОЛОН ХҮН ЦУГЛАЖ ЦАГИЙГ ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРӨӨХ ГАЗАР БАЙХГҮЙ
• Оршин суугчид олноороо цуглан цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүй учраас хүүхэд залуучууд буруу зүйлд автах аюултай.
5.3.5. Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжийг барина 5.3.8. Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлнэ.
7-11-Р ГУДАМЖНЫ ОРШИН СУУГЧИД НЬ ХАШААГҮЙ, ЗАДГАЙ ХОГ ИХТЭЙ, ХАЯГЖИЛТГҮЙ
• Хогийн төвлөрсөн цэггүй учраас эрүүл ахуй болон тав тухтай амьдрахад cөрөг нөлөөтэй. Үүсмэл хогийн цэг 969 м3 талбай эзэлж байна.
5.3.11. Томоохон хот, төв суурин газрын агаар, хөрс, усны бохирдол, орчны доройтлыг хязгаарлан зогсоож, дүүрэг бүрт хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулах, худалдан авах цогц менежментийг бий болгоно. 5.3.13. Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, хаягжуулалтыг сайжруулж, томоохон гудамжуудыг камержуулна.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ