Test Drive | Seite 11
Х
аршлын урвалын vйл явцын хамгийн муу хувилбар нь
анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт
гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг
хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл зөгий мэтийн элдэв
шавьжинд хатгуулж, хазуулсны дараа vvсдэг. Анафилактикийн
шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож
артерийн даралт огцом буурч шоконд орно.
Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай
цонхийнх хvйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа
уушиг болон тархинд хаван vvсч vхэх аюлтай байдаг.
Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч
харшилууд бас байдаг.
Жишээлбэл:
Бие организмд гистамины өндөр тун vйлчилснээс vvссэн хуурамч
харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр
хэрэглэх, зарим төрлийн эм уух