Test Drive | Page 10

Эмийн зохистой хэрэглээ:

Дархлаа сайжрах үед харшил сэдэрдэг

Монголчуудын дунд харшилгүй хүн бараг үгүй гэхэд болно.

Хэдхэн жилийн өмнө харшилтай хүмүүсийн нулимс нь гоождог, эсвэл хамар нь битүүрдэг л гэж боддог байсан бол өдгөө төмөр, чихэр, эм, тэр ч бүү хэл халуун, хүйтний харшилтай гэж ярих хүн олширчээ. Тиймээс харшлын өвчний талаар их эмч Д. Батжаргалтай ярилцлаа.
-Харшлын өвчин юунаас болж үүсдэг вэ. Дархлаа сулрахаар хөдөлдөг гэж үнэн үү?
-Харшил гэдэг нь хүний дархлааны системийн тэнцвэр алдагдаж, гадны нөлөөнд хэт мэдрэг болж, тэр үйл явц нь арьс болон бие махбодид сөргөөр илрэх шинж юм. Үүнийг дэлхий нийтээр иргэншил, нийгэмшлийн өвчин гэж нэрлэж байна. Энэ өвчин манай оронд улам ихсэх төлөвтэй байна. Учир нь гэвэл манай орон хуурай уур амьсгалтай, мөн тоосжилт, хөрсний бохирдлын хэмжээ тун өндөр байгаа нь харшлын төрөл олшрох шалтгаан болж байгаа юм. Хүмүүсийн дунд дархлаа, биеийн эсэргүүцэл сулрахаар харшилтай болдог гэсэн буруу ойлголт байдаг. Энэ ойлголтоосоо болж дархлаа сайжруулах гэсэн тайлбартай эмүүдийг дураараа хэрэглэдэг. Ялангуяа сүлжээний эм хэрэглэгчийн тоо олширч байна.
-Хэт мэдрэгшил гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?
-Дархлаа тогтолцооны тэнцвэр алдагдаж, гадны элдэв нөлөөнд мэдрэмтгий болж, хариу үйлдэл үзүүлэх нь хялбар болох гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, дархлаа буурснаас шалтгаалж сэдэрдэг өвчин биш. Харин ч эсрэгээрээ дархлаа хэт өндөр болохоор хэвийн хэмжээнээс их хариу үйлдэл үзүүлэх шинж. Дээр хэлсэнчлэн манайд харшлын төрөл олширч, залуужиж байна. Ялангуяа, бага насны хүүхдүүдэд харшлын шинж илрэх болсон нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоосон асуудал боллоо. Энэ нь утаа, тоос, хөрсний бохирдол ихэссэнтэй холбоотой.
-Тухайн улс орны онцлог, цаг уурын байдлаас болж харшлын тархалт их, бага байна гэсэн үг үү. Манайд яг ямар төрлийн харшил давамгайлж байгаа бол?
-Энэ өвчний тархалт нь тухайн улсын хөгжлөөс шалтгаалдаг гэж хэлж болно. Тухайн улсын хөгжлийн түвшин доогуур байх тусмаа экологийн бохирдол их байдаг. Мөн энэ эмгэгийн нэг шалтгаан нь хүн амын нягтаршил юм. Хүн ам ихтэй хотуудад агаарт маш их хэмжээний тоос босдог учир харшлын шинж тэмдэг илрэх нь олширдог. Манайд амьсгалын замын харшил давамгайлдаг. Гэхдээ сүүлийн үед арьсны харшилтай хүмүүс ирэх нь ихэслээ. Энэ нь гоо сайхны бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээтэй холбоотой. Үүнээс гадна иргэд янз бүрийн химийн болон угаалгын бодис хэрэглэх нь ч маш их болжээ. Үүнээс болж арьсны харшил түгээмэл болж байгаа юм.
Мөн арваад жилийн өмнө монголчууд тоосжилт ихтэй зуны гурван сард л харшил хөдөллөө гэдэг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд харшил илэрч байна. Харшлын гаралтай ханиад ч ихэссэн.
-Харшил удамшдаг уу. Ер нь үүнийг бүрэн эмчлэх арга байгаа юу?
-Харшил удамшдаг. Гэхдээ харшилтай хүн бүрийн хүүхдэд дамждаг гэсэн үг биш. Удамших магадлал 70-80 хувьтай. Ер нь эхийн талыг дагаж удамших магадлалтай байдаг. Ирж үзүүлж буй хүүхдүүдийг судлахад аав, ээжийнх нь аль нэг нь харшлын өвчинтэй, шинж тэмдэгтэй байх нь бий. Тухайлбал, эхчүүд жирэмсэн үедээ харшил өдөөгчийг их хэмжээгээр хэрэглэх юм бол хүүхэд харшилтай төрөх магадлалтай. Энэ тохиолдолд хүүхдийг төрснийх нь дараа эмчийн хяналтад байлгаж, яг ямар харшил давамгайлж байна, түүнд зориулсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Орчин үед энэ өвчнөөр бага насны хүүхэд их хэмжээгээр өвчилж байгаа. Учир нь бага насны хүүхэд орчны бохирдолд илүү мэдрэг байдгаас гадна сүүлийн жилүүдэд агаарын тоосжилт урьд урьдынхаас илүү нэмэгдэж байгаа. Олдмол харшлын хувьд ихэвчлэн 5-6 насны хүүхдэд анхны шинж илэрдэг.
Одоогийн байдлаар харшлыг бүрэн гүйцэд эмчлэх арга нээгээгүй л байна. Гэхдээ харшлыг сэдрээхгүй барьж болдог. Уншигчдад хэлэхэд, өөрийгөө харшилтай болсон гэж бодож байгаа бол шууд эмчид хандах хэрэгтэй. Тухайлбал, харшил дарангуйлах эмчилгээ