Test Drive jkjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj | Page 53
• pick up the tab
бүгдийг төлөх
• go Dutch
өөр өөрсдөө төлөх, өөрсдийгөө даах
• play it by ear
төлөвлөгөөгөө дагахгүй байх, баригдахгүй байх
Анхны болзоон дээрээ хоол, цай, тасалбарынхаа үнийг хэн нь төлбөл
зохих вэ? Хуучны цагт бол эрэгтэй нь бүгдийг төлдөг байлаа, харин одоо
бол энэ тун эргэлзээтэй болсон. Хэрэв эрэгтэй нь төлбөл хүүхэн түүнийг
яасан хуучинсаг нөхөр вэ гэж бодох болов уу? Эсвэл төлөхгүй бол
тааруухан амьтан байна гэж үзэх болов уу? Хэрэв эмэгтэй нь өөрсдийгөө
даая гэж хэлбэл залуу баярлах болов уу, эсвэл доромжилж байна гэж
үзэх үү? Энд яг тэр нь зөв гэх хэцүү юм. Харин та зүгээр л ямар нэг
төлөвлөгөөнд баригдалгүй байх хэрэгтэй. Цуг яваа хүнээ сайн мэдэрч,
тухайн үед аль нь дээр вэ гэдгийг сонгоорой.
Чи өөр өөрсдийгөө даая
гэж бодож байна уу?
53 | www.amarxan.com
Англи хэлний хамгийн түгээмэл хэлц үгс idioms