Ganchimeg Erdenebayar Сэтгүүл | Page 8
ЯРИЛЦЛАГА
Би л зүтгэх юм байна гэж ойлгосон.
Өмнө нь сонгогчийн хувиар олон
нэр дэвшигчдэд саналаа өгч байсан
л даа. Харин тэд манай хороонд,
бидний амьдарч байгаа орчинд
байгаа шийдлээ хүлээсэн олон
асуудлыг шийдвэрлэж чадаагүй.
Тэгэхээр улс төр надаар оролдсон
юм болов уу. /инээв/
УЛС ТӨР ӨӨРӨӨ НАДААР ОРОЛДСОН
Сур: Хэдий өөрөө энэ орчинд
амьдарч, хорооныхоо тулгамдсан
асуудлыг мэддэг ч гэсэн айл
бүрийн амьдрал өөр шүү дээ.
Сурталчилгааны явцад айлуудаар
орж, гарч явахад таны мэддэгээс
илүү, өөр асуудал байна уу?
Э.Ганчимэг: Өдөрт 30-40 айлаар
орж сурталчилгаа хийж явна. Гэхдээ
би сурталчилгаа гэхээсээ илүү
бид яавал сайхан аз жаргалтай
амьдарч болох вэ гэсэн л асуултын
хариулт, гарцыг хайж явна. Миний
мэдэж байснаас өөр, санаанд
оромгүй эмзэг асуудал их байдаг
юм байна. Зам, салхилах талбай,
цэцэрлэг гэсэн нүдэнд харагдах
асуудлаас
гадна
тулгамдаж
хуримтлагдсан
олон
асуудал
бий болж орчин их бохирдсон.
Ингэж
бохирдсоноос
болж,
нохойн бөөс, элдэв өвчин тархаж,
хүүхдүүд их өвчилсөн байгаа нь
сэтгэл эмзэглүүлж байлаа. Нэг
давхрын
өргөтгөлийг
ашиглан
үйл ажиллагаа явуулдаг газрууд
дээрээсээ цахилгааны утас татсан,
гаднаас нь харахад аалзны тор мэт.
Энд галын аюулгүй байдал гэж алга.
Орон байрандаа олон жил амьдарч
байгаа ч одоо өмчилж, эдийн
засгийн эргэлтэд оруулж чадахгүй
зэрэг олон хүндрэл байсаар байна.
Ер нь 7-р хороонд сэтгэл л дутсан
юм байна лээ.
АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ
АЙЛЫН САНАА НЭГ ГЭДЭГ ШИГ
ХӨРШИЙН ХОЛБОО ГЭХ САЙХАН
ЗҮЙЛИЙГ СЭРГЭЭМЭЭР САНАГДДАГ.
хороо, сөх-дын үйл ажиллагаа
уялдаа муутай, нэгдмэл үйл
ажиллагаа байхгүй байгаа нь
хороо дүүргийн бодлого болон
шийдэгдэхгүй байна.
Э.Ганчимэг: Биднийг бага байхад
хөршийн холбоо гэж сайхан зүйл
байсан даа. Одоо ийм сайхан зүйл
алга. Хэдий орчин үежсэн ч гэсэн
хөршдөө санаа тавьдаг, аливаа
асуудалд нь тусладаг хөршийн
холбоо сэргээсэй билээ гэж хүсдэг.
Сур: Та Ардчилсан үзэл баримтлалыг
юу гэж ойлгодог вэ?
Э.Ганчимэг: Би аливаа хүний
шашин
шүтлэг,
үзэл
бодлыг
хүндэтгэдэг, түүн дотроо ардчиллын
үнэт зүйлсийг илүү ихээр хүндэтгэн
дэмжиж ирсэн
. Ардчилал гэдэг зүйл монголын
ард түмний амьдралд маш их
эерэг өөрчлөлтүүдийг авчирсан.
Гэхдээ цаашид сайжруулах, засаж
залруулах зайлшгүй шаардлагууд
байна. Ардчилал гэдэг бол өөрөө
аливаа нам эвсэл, хувь хүн өмчлөх
тухай асуудал биш. Ард түмнийхээ
эрх, эрх чөлөө, шударга ёс, эв
нэгдлийг хангах, аз жаргалтай
амьдрахад нь ардчиллын бүхий л
эд эс нь үйлчилж байх ёстой.
Сур: Таны мөрөөдөл...
Э:Ганчимэг. Монголын ирээдүй
бүхэн инээгээсэй гэж би чинь
сэтгэлээсээ хүсэж байна. Гэтэл
өнөөдөр
хайртай
нялх
үрсээ
энхрийлэх
завгүй
амьдралын
төлөө зүтгэж байгаа олон олон
эхчүүд байна. Тэд өглөө нарнаас
үдшийн бүрий хүртэл ажллахдаа
энэ амьдралаа гэрэл гэгээтэйгээр
мөдөөрддөггүй гэж үү. Эмэгтэй
хүн бүхэн сайхан амьдрах хүсэл
тэмүүлэл тээдэг. Хайртай ханьтайгаа,
хөөрхөн үрстэйгээ цэвэр тохилог
орчинд амьдарч, ханийхаа халамж,
жаргалтай үрсийнхээ инээмсэглэлээр
гэр бүлийн аз жаргалыг төсөөлдөг.
Тэдний мөрөөдлийг биелүүлэхэд
тус дэм болох чин хүсэл надад
байна.
Сур: Танд амжилт хүсье.
Э.Ганчимэг: Баярлалаа.
БЗД-ийн итх-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Эрдэнэбаярын ГАНЧИМЭГ-ийн сонгуулийн штаб
8