СЭТГЭГДЭЛ
Нэгэнт Улсын Их хурал, Нийслэлд олонх болсон юм чинь дүүрэгт нь олонх болгомоор байна. Тийм болохоор МАНыг сонгоорой гэхгүй, сонго гэж шууд хэлнэ. Өнөөдөр МАН-д биш өөр нэг намд саналаа өгчих юм бол манай хорооны асуудал шийдэгдэхгүй ажил нь гацдаг. Зөв эхэлсэн ажил нь иргэддээ хүрэхийн тулд ногоон гэрлээр яваасай гэж бодож байгаа болохоор МАН-д саналаа өг гэж хэлээд байгаа юм.
Э. Ганчимэг нэр дэвшиж байна. Би түүнд саналаа өгнө. Яагаад гэвэл үр хүүхэд минь эрүүл, аюулгүй орчинд байж, хүүхэд хөгшид минь гадаа орчиндоо амар тайван амьдармаар байна.
Тиймээс МАН-аас нэр дэвшиж байгаа Э. Ганчимэгийг эмэгтэй хүний хувьд, залуу хүний хувьд сэтгэлээ шингээж ажиллана гэж итгэж байгаа юм. Түүнээс биш ганцхан хүн асуудлыг чинь шийднэ, амар тайван амьдралыг бий болгоно гээд ирвэл түүнд итгээд бүтэхгүй шүү. Харин МАН-аас нэр дэвшиж байгаа Э. Ганчимэгт итгэе, бүх шатанд нь хариуцлага хүлээлгэе. 7-р хороонд байгаа асуудлыг шийдээд өг. Эргээд би, манай хорооныхон хариуцлага тооцно гэж бодож байна даа.
7-р байрны иргэд минь 2-р байрны андууд, хөршүүд минь хөгжих боломж одоо л бий болж байна гэж бодоод залуу хүн, эмэгтэй хүн Э. Ганчимэгт л саналаа өгөөрэй.
Ардчилсан хувьсгалын партизан, БЗД-ийн Ардчилсан намын дарга, БЗД-ийн Засаг даргын орлогч асан Тогтохын Мөнхбаяр Эрх ашигт эрэмбэ, дараалал гэж байх ёстой
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль удахгүй болох гэж байна. Миний бие энэ удаагийн сонгуульд нам, эвсэл гэж туйлшрахгүй ажил хийж чадах, чадварлаг боловсон хүчнийг дэмжихээр сэтгэл шулуудаж байна.
Сум дүүргийн иргэдийн төлөөлөгч нь иргэд, сонгогчид бидний хамгийн ойрын, өдөр тутмын амьдралын асуудлуудыг шийдвэрлэх гол хүмүүс билээ. Өнгөрсөн хугацаанд дүүрэг, хорооны Засаг дарга, ИТХын төлөөлөгчид сонгогчид бид бүхний сэтгэлд хүрч ажилласангүй. БЗД-ийн өнөөгийн удирдлага иргэд сонгогчдын бодол санааг ажилдаа тусгахгүй, олон түмнээс хэт хол хөндий ажилласаар өнөөг хүрлээ.
БЗД-ийн 7-р хорооны иргэд сонгогчид итгэлээ өгөн хорооны Засаг даргаа сонгосон боловч, дүүргийн Засаг дарга Пүрэвдаваа өөрийн үзэл бодлоороо хандаж хорооны Засаг даргыг огцруулан, ажлыг нь алдагдуулж, улмаар иргэд сонгогчдыг хохироож, бидний итгэлийг алдсан.
2016 оны УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд иргэд сонгогчид МАН-д итгэлээ өглөө.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар аль нэгэн нам гэхээсээ илүү ард иргэд бид ялах ёстой. Эрх ашигт эрэмбэ, дараалал гэж байх ёстой. Тийм ч учраас энэ удаад МАНаас нэр дэвшсэн Э. Ганчимэгт саналаа өгч, ажиллуулах хэрэгтэй, 7-р хороо хөгжих ёстой.
МАН-ын 26-р үүрийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн дарга Г. Алтанцэцэг Төрийн жолоог эрэгтэй хүний ноен нуруу, эмэгтэй хүний хатан ухаанаар шийддэг
Эрхэм хүндэт та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Төрийн жолоог эрэгтэй хүний ноен нуруу эмэгтэй хүний хатан ухаанаар шийддэг гэдэг билээ. Тэгвэл өнөөгийн манай нийгэмд хатан ухаан маш ихээр дутмаг байгааг ойлгон сонголтоо зөв хийгээсэй хэмээн та бүхэндээ уриалмаар байна.
Манай 7-р хороонд нэр дэвшигч Э. Ганчимэг минь яг л тийм хүн. Зоримог, мэдлэг боловсролтой дээрээс нь нас залуу, залуу хүний зориг, дээрээс нь тулгамдсан асуудлыг мэдэрч харах мэдлэг боловсролтой, тэгээд бусдыг энэрэн хайрлах зүрх сэтгэлтэй. Та бидний хатан ухаанаар өмнөө тавьсан зорилготой ирээдүйд урагшлах зам мөртэй залуу эмэгтэй Э. Ганчимэгтээ итгэл сэтгэлээ хайрлан дэмжицгээе эхчүүд эмэгтэйчүүдээ.
БЗД-ийн итх-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Эрдэнэбаярын ГАНЧИМЭГ-ийн сонгуулийн штаб
13