Ganchimeg Erdenebayar Сэтгүүл | Page 11

СЭТГЭГДЭЛ
Зургаа тавьсан сурталчилгааны самбарыг нь урж зүссэн байна лээ. Монголчууд бид чинь цөөхүүлхнээ шүү дээ нэгнийхээ хийж бүтээсэн зүйлийг урж тасдаж байна гэдэг муухай юм аа. Урж тасдсанаараа урагшаа хөгждөггүй л баймаар юм. Ингэж өрсөлдөж болмооргүй байна.
Ж. СОСОРБАРАМ БЗД-ИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭН / 79 настай / Цаашид эргэх холбоо гэдэг зүйлийг улс төрд бий болгох нь чухал байна шүү
Би бол Социализмын үеэс эхлээд олон сонгуульд оролцсон хүн. Дүүргийн ИТХ-д манай хороонд нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөртэй нь бүрэн танилцсан. Бүх нэр дэвшигчдийн танилцуулга, уулзалт зэрэгт сонгогчийн хувиар идэвхтэй оролцсон.
Учир нь биднийг төлөөлж, ИТХ-д сонгох төлөөлөгч хэн байхыг судалж, харьцуулж шийдэх нь сонгогчийн боловсролын асуудал. Би хувьдаа манай хороонд МАН-аас нэр дэвшиж байгаа Э. Ганчимэгийг дэмжих болсон. Э. Ганчимэг бол залуухан, өндөр боловсролтой, удирдах ажил хийсэн хүн. Ямар ч байсан сонгогдлоо гэхэд үүргээ биелүүлэх төлөөлөл байна гэж үзэж байна. Одоо улс төр дэх хөгшин хүмүүсээс салах хэрэгтэй. Бид л залуучуудаа сургаж авахгүй бол улс орноо удирдах, эх орноо авч явах энэ асуудал доголдоно шүү дээ. Үүнд л санаа зовж байдаг юм өвөө нь. Тийм учраас одоо оройтоогүй дээр нь залуучуудаа дэмжих хэрэгтэй.
МАН-аас нэр дэвшигч Э. Ганчимэгийн мөрийн хөтөлбөрөөс нь судалж үзэхэд хорооныхоо иргэдтэй нягтарч ажиллана гэж байна. Сонгогдлоо гэхэд иргэдэд тулгамдсан асуудлын бодит байдалд нь тулгуурлан хариу өгч байх эргэх холбоотой юм байна гэдгийг ойлгож авсан.
Одоогийн тогтсон жишиг бол нэр дэвшигч сонгогдчихоод дараа нь иргэд сонгогчидтой уулздаггүй алга болчихдог. Энэ байдлыг халах хэрэгтэй. Иргэдтэйгээ тогтмол уулзаж, юу хийсэн, юу амжуулснаа мэдээлж байх эргэх холбоо бүхий шинэ жишгийг тогтоох хэрэгтэй гэж энэ сайхан боловсролтой залуу нэр дэвшигч Э. Ганчимэгтээ хэлж, захиж, дэмжиж байгаа даа өвөө нь.
Т. ЦЭРЭНДУЛАМ / 105 НАСТАЙ / БЗД-ийн 7-р хорооны иргэн Ялаарай охин минь...
-Эдүгээ 105 настай энэ эмээ Баянхонгор аймгийн Богд сумын уугуул. 1980 онд хотод ирж суурьшжээ. Нас сүүдэр өндөр уг буурал гурван сайхан охинтой. Дунд охин А. ЦЭНД-АЮУШ нь / 65 НАСТАЙ / түүнийг ийнхүү сайн асарч байна. 105 настай Т. Цэрэндулам гуай МАН-аас нэр дэвшиж байгаа Э. Ганчимэгийг дэмжиж, ялаарай хэмээн ерөөл өргөлөө. 105 настай эмээгийн бага дүү нь энэ жил нас сүүдэр 100 хүрч байгаа ажээ. Эмээ минь та урт наслан, удаан жаргаж үнэт сургаалиа үр хойч бидэндээ хайрлаж яваарай.
Б. ЦЭРЭНДОРЖ / 74 НАСТАЙ / Санхүүгийн хүний 7 хэмжиж нэг огтолдог нарийн ухаан УЛС ТӨРД их хэрэгтэй шүү
Би 1989 онд энэ байр ашиглалтад орсноос хойш амьдарч байна.
БЗД-ийн итх-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Эрдэнэбаярын ГАНЧИМЭГ-ийн сонгуулийн штаб
11