Flash33.pdf May.6.2014 | Page 28

Тайлбар: Флаш дээр энэ Action Script программчлалыг нь бичих амархан, зvvн талд нь байгаа цонхон дотор нь сонгож болох коммандууд нь, баруун талын цонхон дотор нь бичигдэж байгаа код нь харагдаж байдаг. Хэрэв кодыг өөрөө гараараа бичиж оруулж засахыг хvсвэл энэ цонхны баруун дээд буланд байгаа сумны зурагтай товчин дэээр дарж гарч ирэх цэснээс Expert Mode гэсэн сонголтыг хийх хэрэгтэй, ингэвэл зvvн талд байдаг коммандаа сонгох дэд цонх маань алга болж, бvх коммандыг өөрөө бичиж оруулж өгөх хэрэгтэй болно. 7. Одоо зvvн талын Actions гэсэн бvлэгээс getURL гэсэн комманд дээр маусаараа хоёр даралт хийх хэрэгтэй, тэгээд цонхны доод хэсэгт байрлах URL гэсэн нvдэнд нь товч дарагдсаны дараа очих хэрэгтэй байгаа вэб хуудасныхаа хаягийг бичиж оруулж өгнө. Window гэсэн нvд нь тэр вэб хуудас браузерын одоогийн цонхон дотор гарч ирэх vv, шинээр браузерын цонх нээх vv гэдэгийг зааж өгөх нvд юм. _self гэвэл одоогийн цонхон дотор, _blank гэвэл шинэ цонхон дотор шинэ вэб хуудсаа гаргана гэдгийг заана. Дараах зурагийг vзнэ vv: 28