Flash33.pdf May.6.2014 | Page 19

Киногоо хэвлэж гаргах. (Publishing the Movie) Та ямар ч гэсэн энэ удаагийн Флаш кино хийх ажлынхаа хvндэвтэр хэсэгийг нь ардаа хийсэн болно; одоо харин зарим нэгэн (бараг л ихэнх) хvнд хэрэг болж мэдэх дараагийн алхам буюу "хийсэн киногоо хэрхэн вэб хуудасанд оруулж гаргах" талаар ярилцъя. Та яг одоо Флаш программ дээрээ F12 товчийг дараад нэг vздээ!! Хийсэн кино тань вэб браузер дотор гарч байгаа биз, наадах чинь гэхдээ бидний энэ хэсгийн зорилготой хамаагvй эд л дээ, Preview буюу ямаршуухан байдалтай байхыг урьдчилан харах боломж олгож байгаа нь энэ юм. Харин жинхэнээсээ өөрөө вэбэндээ хэрэглэх vр дvнгээ хэрхэн гаргаж авах вэ? Энэ тэгвэл маш амархан, vндсэн цэсээс File -> Publish гэсэн сонголтыг л хийх хэрэгтэй. Хэрэв та энэ Флаш файлаа өмнө нь зам зааж өгч хадгалсан байсан бол тэр газар чинь, хэрэв хадгалж амжаагvй байсан бол "C:\Program Files\Macromedia\Flash 5" гэсэн замаар HTML файль, Flash киноны файль (*.swf) тус тус vvссэн байгаа. Энэ HTML файлийг нь вэб браузераар vзвэл таны дөнгөж сая хийсэн Флаш кино тань уг вэб хуудасанд байрлаж байгааг та харах болно. Жич: Флаш файлын тухайд гэвэл, дизайны шатандаа яваа эх файль нь fla өргөтгөлтэй, харин бэлэн болсон vр дvн киноны файль нь swf өргөтгөлтэй байна. Хийсэн кино маань зогсолтгvй давтагдаад байх юм, vvнийг хэрхэн болиулах вэ? Энэ зорилгоор хэрэглэдэг олон арга байдаг, энэ удаад хамгийн энгийнийг нь энд дурдъя. Yндсэн цэсийн File -> Publish Settings гэсэн сонголтыг хийж гарч ирэх цонхны HTML гэсэн дэд хэсэгт буй доорхи зураган дээр харагдаж буй Loop гэсэн сонголтын өмнөх дөрвөлжин нvхийг тэмдэглээгvй болгох хэрэгтэй. 19