Flash33.pdf May.6.2014 | Page 10
Текст бичиж оруулах
Дараагийн алхам нь Timeline (Цагийн Шугам) цонхон дээр шинээр Layer (Давхарга) оруулж тvvндээ нэр өгөх
явдал юм. Гэхдээ программ эхлэхдээ нэг давхарга нээгээд өгчихсөн байгаа тул энэ удаад зөвхөн нэр өгөх л ажил
vлдсэн байна.
1. Эхлээд "Layer 1" гэсэн бичиг дээр дарж тvvнийг сонгох хэрэгтэй, гэхдээ энэ удаад угаасаа ганцхан
давхарга байгаа тул тэр чинь сонгогдчихсон л байх ёстой.
2. Одоо энэ "Layer 1" гэсэн бичиг дээрээ double-click буюу хос даралт хийгээд тvvний нэрийг нь "Flash
dawharga" болгож өөрчил. Доорхи зурагийг харна уу:
Хийх гэж буй кинонд зvvн талаас гулсаж гарч ирж буй Flash гэсэн текстийг хийе.
•
Эхлээд бичих гэж буй текстийнхээ хэмжээ, фонтыг сонгох хэрэгтэй, vvний тулд дараах зурган дээр
харагдаж буйтай ижил өөрчлөлтvvдийг дэлгэцний тань баруун талд байгаа Character panel дотор
хийнэ.
10