Flash33.pdf May.6.2014

Macromedia Flash - Макромедия Флаш Макромедия Флаш (Macromedia Flash) нь одоогийн байдлаар дэлхийд хамгийн өргөн тархсан, график vйлдвэрлэлийн стандард болоод байгаа программ хангамж бөгөөд vндсэн vvрэг нь Вэб хуудасанд зориулсан интерактив вектор болон хөдөлгөөнт график бvтээх өргөн боломжыг хэрэглэгчид олгох явдал ажээ. Дараах vндсэн давуу талуудыг өөртөө агуулдаг: • • • • • • Yр дvн болон гарч байгаа график файлууд нь маш бага хэмжээтэй байж чаддаг, учир нь вектор графикыг зургийн файльдаа хэрэглэдэг. Дэлхий дээр байгаа ихэнх браузерууд (96% нь) энэ төрлийн график файлыг унших чадвартай хавсралт (flash player plugin) программ хангамжыг суулгасан байдаг. Энэ төрлийн график файлууд нь хэрэглэгчийн дэлгэцэн дээр гарахдаа заавал бvтэн файлаа татаж авч дуусахыг хvлээлгvйгээр, streaming буюу цуварсан горимоор ажиллаж, эхэнд ирсэн кадрууд (frame) нь сvvлд ирж буй кадраа хvлээлгvйгээр шууд дэлгэцэнд гарч байж болдог. Ингэснээрээ хэрэглэгч энэ киног нь өөрийн интернэтийн хурдаас хамааран, богино хугацаанд vзэж сонирхох боломжтой болдог. Дан ганц график ч биш мөн программчлалын нэлээд боломж өндөртэй Action Script хэмээх хэлийг агуулдаг. Төрөл бvрийн форматтай дууны файлыг кинондоо хавсаргаж чимэглэж болдог. Хэрэглэхэд хялбар, сурахад туйлын амархан байдаг. Сануулга: Хэрэв таны хэрэглэж байгаа браузерт тань Flash Player Plugin гээч программ суугаагvй бол та энэ Flashаар хийсэн киног агуулсан вэб хуудасыг браузераараа vзэж чадахгvй. 1