7 month | Page 6
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗУНЫ
УЛИРАЛД ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хүүхдийг эрүүл чийрэг өсгөснөөр хүйтний
улиралд өвчин даах чадвар нэмэгдэж,
ямарваа нэг өвчнөөр өвчлөх нь багасна.
Иймээс дулааны улирал ирж байгаа
тул хүүхдийг ус, агаар, нарыг ашиглан
чийрэгжүүлэх хэрэгтэй. Чийрэгжүүлэлт
бол гадаад орчны өөрчлөлтөнд дасан
зохицох чадварыг сайжруулдаг.
УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ АРГА:
Хүүхдийг тогтмол усанд оруулж сургах
хэрэгтэй ба усанд оруулдаг саван, сойз, сав,
алчуур тусдаа байх шаардлагатай.
Усаар чийрэгжүүлэлтэнд: усанд оруулах, усан
арчилт хийх, усан шавшлага хийх, хөл угаах
зэрэг орно.
Зуны улиралд голын усанд хүүхдийг
оруулахдаа заавал харгалзах хүнтэй оруулах
бөгөөд бөөр зүрх , сүрьеэ, мэдрэлийн өвчтөй
хүүхдийг оруулахыг хориглоно. Хүүхдийг
5 настайгаас эхэлж усанд сэлүүлж сургаж
болно. Голын усанд орох тохиромжтой ус
бүлээссэн цаг 11-12 цаг, 16-17 цаг. Хүүхдийг
их хөлөрсөн үед голын усанд оруулж
болохгүй.
Хүүхдийг зуны улиралд /гадаа/ усанд
оруулахдаа хийлдэг резинэн завь, том
ванн, тоглоом зэргийг ашиглаж болно. Мөн
хүүхдэд төрөл бүрийн тоглоом бариулж
саатуулах нь тохиромжтой. Хүүхдийг уснаас
гаргаад сэвсгэр алчуураар дарж хатаагаад
5-10минут тайван хэвтүүлж амраагаад , дараа
нь иллэг хийж болно.
Эх сурвалж: О.Санжаа, бага насны хүүхдий чийрэгжүүлэхүй. УБ 1980 он